ДЭЛХИЙ
БНХАУ Пёньян руу эмч, мэргэжилтнүүдээ илгээжээ

БНАСУ-ын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна. Энэ үеэр БНХАУ-ын Коммунист намын Олон улсын харилцаа холбооны газрын албаныхан болон эмч, мэргэжилтнүүд пүрэв гаригт /2020.04.23/ Пёньянд айлчилжээ.
Ким Жон Ун энэ дөрөвдүгээр сарын 12-нд зүрхний мэс засалд орсон талаар хэвлэлийнхэн мэдээлсэн. БНСУ болон БНХАУ-ын албаныхны зүгээс түүний биеийн байдлыг тодруулахаар ажиллаж байгаа ч Пёньянаас ямар нэгэн хариу өгөөгүй аж.
Ким Жон Ун сүүлд дөрөвдүгээр сарын 11-нд албаны уулзалтад оролцсон гэж төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн. Гэвч тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд болдог БНАСУ-ын үндэслэгч Ким Ир Сений төрийн өдрийн арга хэмжээг алгассан байна.
ЭХ СУРВАЛЖ: theguardian.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.