НИЙГЭМ

Алт, мөнгөний дарханы өрөө шатаж гурван иргэн түлэгджээ

Чингэлтэй дүүргийн  тавдугаар хороонд  өчигдөр /2020.05.05/ газ дэлбэрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн  тавдугаар байрны зоорийн давхар иргэн Б-ийн эзэмшлийн алт, мөнгөний дарханы 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатсаны улмаас нэг  удаагийн хэрэглээний газ дэлбэрсэн байна. Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 17:02 цагт ирсэн бөгөөд алба хаагчид 40 минут ажиллан галыг унтраажээ.

Уг гал түймэрт  53 настай эмэгтэй А, 46 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй С нар өртөж түлэгдсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна. Хэргийн  дэлгэрэнгүй шалтгаан нөхцөлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button