Нийгмийн

Гэмт этгээдүүдийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн цагдаагийн алба хаагчдыг шагнажээ

Хэргийн газраас зугтсан, хүнд гэмтэл учруулан автомашин дээрэмдсэн, барьцаалдан зээлдүүлэх газрыг хүч хэрэглэн дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг мэргэжлийн ур чадвар гарган, шуурхай илрүүлсэн цагдаагийн алба хаагчдыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнаж, урамшуулжээ.

Тодруулбал,

  • Энэ оны гуравугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шадивлангийн автобусны хоёрдугаар буудлын замд зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан этгээдийг
  • Дөрөвдүгээр сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүрэгт бусдын биед мэс ашиглан хүнд гэмтэл учруулаад автомашиныг нь дээрэмдэж авч явсан,
  • Гуравдугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалдан зээлдүүлэх газрыг хүч хэрэглэн дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг тус тус мэргэжлийн ур чадвар гарган шуурхай илрүүлсэн байна.

Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбат, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч А.Эрдэнэдаваа, Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М.Ням-Очир нарыг тус тус Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ийнхүү шагнажээ. 

Эх сурвалж: ЦЕГ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
AN zamiin uud
AN zamiin uud
2020-05-16 09:11

Өөрсдийнх нь үүрэг биз дээ

Zochin
Zochin
2020-05-19 14:29
Reply to  AN zamiin uud

Ajlaa l hiij dee

Зочин
Зочин
2020-05-18 00:25
Reply to  AN zamiin uud

tegeed shagnaj boldoggu yumuu

Бид
Бид
2020-05-16 10:37

Баяр хүргэе

Солонго
Солонго
2020-05-19 13:27

Гадныхныг сонсоод байхнээ өндөр хөгжсөн оронд шүү орон гэрийн хулгайг л олдогүй юм байна лээ манай з�##�уучууд мундаг шүү тэгээд төмөр зүүгээд л өгдөг өөр яадгын энэ сөрөг зүйл бичдэг хүмүүсийг ойлгохгүй юм нээх баян болгочихсон юм шиг

Zochin
Zochin
2020-05-19 14:27

Mundag l geh..Zorig agsan???

Холбоотой мэдээ

Back to top button