ДЭЛХИЙХУУЛЬ

Таван настай хүү төрсөн ахыгаа буудаж амийг нь хөнөөжээ

АНУ-ын Жоржиа мужийн Гриффин хотод бага насны хүүхэд, өсвөр насны ахыгаа буудаж амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 9-ны өдөр цагдаагийн алба хаагчид цээжиндээ буудуулсан 12 настай хүүг яаралтай түргэн тусламжийн төвд хүргэсэн байна. Харамсалтай нь хүү цус их алдсан тул шархаа дийлэлгүй, эмнэлэг хүрэх замдаа нас баржээ.

ТАВАН НАСТАЙ ХҮҮ ТОГЛООМОН БУУ ГЭЖ АНДУУРАН АХЫГАА БУУДАЖ ХӨНӨӨЖЭЭ

Гриффин хотын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвийн мэдээлснээр:

“Хэргийн газар байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар таван настай хүү гэрийнхээ орчим байдаг ойгоос галт зэвсэг олсон бөгөөд түүнийгээ тоглоомон буу гэж бодсоноос ахыгаа буудаж, амь насыг нь хөнөөсөн гэжээ.

Цагдаагийн байгууллагаас хүн амины хэрэг гаргасан тухайн гар бууг ойд орхисон байж болзошгүй сэжигтнийг илрүүлэхээр эрэн сурвалжилж буй бөгөөд буудлага болох мөчид хэсэг залуус тухайн байршлаас зугтаж буй нь камерын бичлэгт үлдсэнийг шалгаж байна” хэмээжээ.

Шинжээчид хэргийн газраас галт зэвсэг, тухайн үед хүүхдийн өмсөж байсан хувцас, болон сумны хонгиог эд мөрийн баримтаар авсан байна. Цагдаагийн байгууллагаас галт зэвсгийг хаясан болон бага насны хүүхдээ хараа хяналтгүй, эзэнгүй үлдээсэн хүмүүст хатуу хариуцлага тооцно гэдгийг мэдэгджээ.

АНУ-Д ДӨРӨВДҮГЭЭР САРД ГАЛТ ЗЭВСГИЙН БОРЛУУЛАЛТ ИХЭССЭН

Сүүлийн гурав болон дөрөвдүгээр сард АНУ-д хүүхэд хохирсон гэмт хэрэг 43 хувиар өссөн байна. Судлаачдын үзэж буйгаар энэ нь коронавирусээс үүдэлтэй хөл хорио, цэцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаатай холбоотой хэмээсэн байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард галт зэвсгийг худалдан авах, эзэмших иргэдийн тоо эрс нэмэгдсэн нь энэ мэт хараа хяналтгүй буу хаягдах улмаар бага насны хүүхэд хохирох бас нэг шалтгаан болоод байна гэв.

Эх сурвалж: www.cbsnews.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
jonglerjav
jonglerjav

ymar ovchtei #####nud ve

Иргэн
Иргэн

Манай монголын нийгэм улам#### харгис хэрцгий болоод байх юм.

Зочин
Зочин

##### min mongold bish

Зочин
Зочин

Mongol bish

Back to top button