СПОРТ

Монгол Улсын анхны уралдааны дугуй

Монголд хамгийн анхны засмал замын дугуй буюу “Road bike” нь 1953 онд Франц улсын Пежо /Peugeot/ брендийн 3 ширхэг дугуй Вьетнам улсаас манай улсад бэлгийн шугмаар ирж байжээ. Тус дугуйнуудыг манай ахмад дугуйчид болох Гавъяат дасгалжуулагч Ц.Даржаа, ОУХМ Л.Буудай, ОУХМ Л.Эрхэмжамц, спортын мастер Д.Пүрэвдорж нар эзэмшиж байв.
Монголын дугуйн холбоог үндэслэгч Гавъяат дасгалжуулагч Ц.Даржаа нь энэхүү дугуйгаар 1957 онд Улаанбаатар хотноо болсон анхны Монгол – Хятадын уулзалт тэмцээнд түрүүлж, 1960 онд 2 дахь уулзалт тэмцээн нь Бээжин хотноо болход мөн түрүүлж “ Нисдэг Даржаа” нэр цолыг ард түмнээс хүртэн тамирчдыг Улаанбаатар хотод буухад төмөр замын буудал дээр хүндэтгэлтэйгээр угтаж байжээ.
Одоо тус дугуй Ц.Даржаа багшийн хүү спортын мастер Д.Энх-Одод хадгалагдаж байна. Франц улсын Пежо брендийн дугуйгаар манай үе үеийн шигшээ багийн тамирчид 1987 оныг хүртэл уралдаж байв.
Монгол улсад ирж байсан засмал замын дугуйнуудын түүхээс:
1. 1957 онд “Пежо” Франц улс. 3 ширхэг
2. 1960 оны эхэн үе “Фаворит” Чехословак улс. 1500ш. Барааны дэлгүүрүүдээр худалдаалагдсан. Тэр үеийн ихэнхи дугуйчид унадаг байв.
3. 1960-1990 онуудад “Старт шоссе” ЗХУ. Бүх спорт хороо нийгэмлэгүүдийн секц дугуйланд тараагдаж байсан. /Тоо тодорхойгүй/
4. 1964 онд “Урга” Франц улс. Токиогийн олимпод зориулж шигшээ багийн хэрэгцээнд 6 ширхэг ирсэн.
5. 1967 онд “Ягуар” Польш улс. Шигшээ багийн тамирчдын хэрэгцээнд зориулж 12 ширхэг ирсэн.
6. 1973 онд “Пежо” Франц улс. Шигшээ багийн тамирчдын хэрэгцээнд зориулж 14 ширхэг ирсэн.
7. 1987 онд “Колнаго” Итали улс. Шигшээ багийн тамирчдын хэрэгцээнд зориулж 6 ширхэг ирсэн.
8. 1991 онд “Колнаго” Итали улс. 1992 оны Барселоны олимпод зориулж 6 ширхэг багийн буюу ганцаарчилсан гарааны дугуй, 2 ширхэг бөөн гараат дугуй тус тус ирж байв.
Үүнээс хойш зах зээлд шилжин тамирчид, клубүүд хувиараа дэлхийн шилдэг брендүүдийг оруулж ирэх болжээ. Түүхийн хуудсыг эргэн дурсахад манай дугуйн спорт нь Франц улстай ганцхан унадаг дугуйгаараа биш мөн манай олон олон тамирчдыг сурган бэлтгэж байжээ гэж Монголын дугуйн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button