НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачиж явсан механизм нь тэвшнээс унажээ

Ачааны автомашины тэвшнээс механизм унаж, замын зорчих хэсгийг эвдэлжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 15-ны өдөр 18:20 цагийн орчимд Богд уулын арын замд ачааны автомашины тэвшнээс зөөвөрлөж явсан зам индүүддэг мeханизм эргэх үед нь унаж, замын зорчих хэсэгт эвдрэл учруулсан байна.

Азаар осол болсон газрын ойролцоо өөр автомашин болон хүн байгаагүй аж.

Ачаанаас унасан зам индүүлэх механизмыг журмын хашаанд хийсэн бөгөөд одоогоор уг хэргийг шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд жолооч нарыг тээвэрлэж яваа ачаагаа сайтар бэхэлж, хурдаа тохируулан замын хөдөлгөөний дүрмээ чанд баримталж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button