Нийгмийн

Зургадугаар сарын 10 хүртэл аялж зугаалахыг хоригложээ

НМХГаас ирэх сарын 10 хүртэл аялж зугаалахыг хоригложээ. Учир нь цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Нийслэлийн Засаг дарга өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Үүнд иргэн, ААН байгууллагыг 6 дугаар сарын 10 хүртэл аялал зугаалга зохион байгуулахыг хоригложээ. Түүнээс гадна "COVID-19"-ийн халдвараас сэргийлж иргэдийг олноор, нэг дор цуглахгүй байж онцгой байдлын дэглэмийг сахиж мөрдөхийг уриалаад байгаа билээ. Аялж зугаалахыг хориглосонтой холбоотойгоор нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн 5 дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button