ДЭЛХИЙ

Конго улс Эбола вирусийг бүрэн ялснаа зарлажээ

Эбола вирусийн улмаас хамгийн их хохирол амсаж байсан Конгын Бүгд Найрамдах Улс хоёр жилийн дараа албан ёсоор Эбола вирусийг бүрэн ялсан гэдгээ зарлажээ.

Конго улсад 2018 оны наймдугаар сард анхны тохиолдол илэрснээс хойш уг өвчнөөр 2280 орчим иргэд амиа алдаад байгаа юм.Уг вирус нь Африкийн баруун хэсгээр 2014-2016 оны хооронд 11.000 орчим иргэний амь насыг аваад байсан билээ.

ДЭМБ-аас Африкийн зүүн хэсэг маш хүнд, аюултай хоёр жил өнгөрсний дараа өвчний дэгдэлтийг дарж чадсан нь тэмдэглүүштэй сайн хэрэг гэж мэдэгджээ.

Хамгийн сүүлийн Эболагийн эерэг хариу гарснаас хойш 42 хоногийн турш ямар ч шинэ тохиолдол илрээгүй байгаа учраас бүрэн ялсан гэж мэдээлж байгаа аж.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button