УЛС ТӨР

АН: Сонгуулийн үр дүнгийн эргэлзээг хамтран тайлъя

Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл (2020.06.27) хийлээ. Тус намын зүгээс бие даагчид, эвслүүдтэй хамтран Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Энэхүү шаардлагад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр ард түмний эрхийг зөрчиж, гутаан доромжилсон үйл явдал болсон тул дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэжээ.

Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд нийт 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүү томилогджээ. Түүний хэлснээр, нийт 29 тойрогт сонгуулийн үйл явцтай холбоотой гомдол, мэдээлэлд хяналт тавьж, энэ удаагийн сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel
2020-06-27 22:59

Сонгуулиа дахин явуулъя!!!

Зочин
Зочин
2020-06-27 23:13

Эдний хорлон сүйтгэх, үрэн таран хийх ажил дуусна гэж байхгүй. Шинэ төр өмнөх гэмт хэрэгтнүүдийг нь хатуу шийтгэж шинээр солиорогчдод хатуу цохилт өгч байгаасай.

Зочин
Зочин
2020-06-27 23:42

Erdene dargaasaa suralts ilu garah gej surjigneed yahav Unmu n yu bodoj yu hiij baisan ym

Зочин
Зочин
2020-06-28 06:53

БИТГИЙ ХУЦААД СОЛИОРООД БАЙ ОЛОН ТҮМЭН ТА НАРЫГ ГОЛСОН ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙГЭЭД БОЛНО

Зочин
Зочин
2020-06-28 09:59

АН ынхан 12 онд ялчихаад яаж новширч байлаа . Ичих нүүр гэж �##�гаа эд нарт

Холбоотой мэдээ

Back to top button