
Монгол Улсын гавьяат жүжигчин, мөнхийн залуу тодотголт Т.Ариунаа, “Ноёд” группийн ерөнхийлөгч Т.Буяндорж нар анхны ачаа тэврэн, эмээ, өвөө болов. Тэдний том хүү Б.Алдарын гэргий амаржиж хүү төрүүлсэн юм.
Энэ талаар эмээгийн албанд шилжээд буй Т.Ариунаа гавьяат “Хайрын үр нуган үр мэндэллээ. Биднийгээ эмээ болгож хайр, баяр, баясгалан бэлэглэсэн бэр Уянга, хүү Алдараа минь гал голомтоо бадрааж, эрүүл саруул, энх тунх байж, амьдрал нь дэвжин дээшилж байхын ерөөлийг ээж нь өргөе” гэжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.