УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлгийн дэд даргаар С.Амарсайханыг томилсон

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2020.08.17/-ийн  хуралдаанаар үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгээс мэдээлэл хийлээ.

Хэлэлцсэн эхний асуудал болох Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Л.Энх-Амгалан гишүүнийг томилжээ. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд мөн ажлын хэсэг байгуулж, УИХ–ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тус ажлын хэсгийг ахлах юм байна.  2020 оны улсын төсөвт тодотгол хийхтэй холбогдлуулан мөн ажлын хэсэг байгуулж Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахалж ажиллана. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын есөн гишүүн санаачлан боловсруулсан. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байгаа. Өмнө нь бүлгийн дэд даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан  Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдсон тул түүнийг бүлгийн дэд даргаас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн С.Амарсайханыг дэд даргаар сонгосон гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button