АН-аас МАН руу УРВАГЧИД

Энэ долоо хоногт Ардчиллын гэгддэг хоёр ч хүн МАН-ын гишүүн болж, батламжаа гардаж авсан үйл явдал өрнөлөө.
Тэдний нэг ньГ.Батхүү агсны охин Б.Цэлмэг. Тэрээр МАН-д элсэж, намын батлахаа авсан. Намд элсээд зогсохгүй МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо /НАМЗХ/-ны дэд ерөнхийлөгчөөр шууд сонгогдсон нь олны анхаарлыг татаж байгаа юм.Түүний аав Ардчилсан намын удирдах албан тушаалтан басхүү лидер явсных нь хувьд Б.Цэлмэгийн энэхүү шийдвэр олон нийтийг гайхшируулах үндэслэл болж буй. Аав нь ардчиллын үр шимийг хүртэж чадаагүй нөгөө талаар залуу хүний хувьд улс төрд илүү их амбиц хөөх, дээшээ өгсөх гэсэн үүднээс эл шийдвэрийг гаргасан байх гэж харах хүн олон байна. Харин түүний ах Б.Ганхөлөг 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр АН-д томоохон суудалд сууж, нэр дэвшсэн. Ингэхээр ах, дүү хоёр МАН, АН гэх хоёр том намыг “түшицгээсэн” нь сонин. Бизнесээ “хамгаалахын” тулд хоёр том намд элсч байна гэж харагдаж буй нь яалт үгүй үнэн.
Ардчиллыг орхиж байгаа нөгөө хүн нь Эдийн засагч Л.Наранбаатар. Тэрээр МАН-д элсэж буйгаа зарлаж, намын батлахаа У.Хүрэлсүхээс гардан авсан юм. Түүний хувьд Төрийн ордонд Ардчиллын гэгддэг УИХ-ын дарга асан З.Энхболд руу оймсоо тайлж шидээд олны танил болж байв. Улмаар АН-ын ҮЗХ-ны гишүүн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Энэ утгаараа Л.Наранбаатар АН-ыг засаглаж байхад амьдрал ахуйгаа дээшлүүлсэн гэгддэг юм билээ. Тэр гудамжинд 1072 хувьцааны ногдол ашгийн талаар гудамжинд зогсохдоо АН-ын нэрийг барьдаг байв. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө З.Энхболдтой дайн эхлүүлж, нам руугаа халдаж эхэлсэн гэдэг. Үүнийхээ хариуг хүртэхдээ сонгуулиас жийгдсэн нь өдгөө намаасаа урвах гүүр нь болж буй аж.
Тэд цаанаа итгэл үнэмшлээрээ өөр өөрсдийн гэсэн сонголтоо хийж байгаа хэдий ч, наанаа АН-аас МАН руу урваж байгаа нь дүр зураг харагдаж байгаа нь бодит үнэн.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
урвана гэж одоо юү яриад байна а ан нам хүн байтугай чөтгөр тогтохгүй газар болсон байлгүй ан нам өөрөө шинчлэгдэх эх оронч сэтгэлгээг суулгах цаг болоод байгааг гишүүд дэмжигчид нь ойлгох хэрэгтэй
АН явцгүйг мэдээд МАН-д элсчээ. Улсаасаа, Монгол эх орноосоо урвасан юм биш, зөвхөн улстөрийн хүчний үзэл бодлоо сольжээ. Хүний сэтгэхүй нэг байрандаа эргэлддэггүй. хөдөлж хөгжиж байдаг.
Монгол хүн иим ч болчих гэж!!!