Нийгмийн

Хилс хэргээр гүтгэгдсэн эр 37 жилийн дараа цагаатгагдан суллагджээ

1983 онд Флорида мужийн иргэн Роберт Дюбоз 19 настай Барбара Грэмсийг  хүчирхийлэн, амь насыг нь хороосонд буруутай гэж тогтоон бүх насаар нь хорих ял сонссон. Түүнийг гэрчийн мэдүүлэг болон буруу шинжилсэн шүдний ормын шинжилгээний хариугаар буруутай гэж үзсэн байна.

37 жилийн дараа ДНХ-ийн шинжилгээгээр тэрээр буруугүй гэдэг нь тогтоогдож цагаатгагдсан байна. “The Innocence Project”-ийн хамт олон прокуроруудтай хамт ажиллан цагаатгасан байна.

“The Innocence Project” байгууллагын хамт олон ахлах прокурортой нь хамтарч ажиллах болсон бөгөөд “Хилс хэрэгт гүтгэх нь хохирогч болон тэдний гэр бүл шударга ёсыг хүртэхгүй байна гэсэн үг. Тэд үнэнийг мэдэх ёстой” хэмээжээ. ДНХ-ийн шинжээч Нэнси Вилсон “Грэмсийн хэрэгт хоёр хүн оролцсон аль нь ч Дюбоз биш” гэж хэлжээ. Энэ хэрэг шийдэгдээгүй хэрэгүүдийн бичигт орох юм байна. Харин Дюбоз суллагдан Флорида мужийн байдаг Хиллсбороү хошуун дахь Тампа хотын “Хилс хэргээр гүтгэгдсэн хүмүүсийн төв”-д амьдарч байгаа бөгөөд төд удалгүй ээж эгчтэйгээ уулзах ажээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-16 16:19

Нөхөн олговор олгосон байх гэж найдаж бнав Хайран амьдр�##�

Энхээ
Энхээ
2020-09-16 22:44
Reply to  Зочин

Манайд ийм зүйл олон байдаг байхдаа.яхөөорий

Холбоотой мэдээ

Back to top button