Нийгмийн

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгууллаа

Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, олон нийтийг төөрөгдөлд оруулахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг дагнан хэрэгжүүлэх нэгжийг цагдаагийн байгууллагын бүтцэд шинээр байгуулжээ. Уг нэгж нь олон нийтийн сүлжээнд түгээгдэж буй гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараах болон садар самуун сурталчлах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй бүх төрлийн мэдээ, мэдээллийг шалгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулах юм байна.

Энэхүү нэгж нь Эрүүгийн цагдаагийн албанд байгуулагдаж байгаа бөгөөд цахим орчинд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах гэсэн худал мэдээлэл, иргэдийн нэр төрд халдсан хуурамч фэйсбүүк хаяг, зохион байгуулалттай худал мэдээлэл зэрэгтэй тэмцэнэ гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэллээ. 

Өнгөрсөн даваа гарагт Улсын онцгой комисс хяналт шалгалтгүйгээр хилээр гадны иргэдийг нэвтэрүүлсэн гэх мэдээлэл  нийгмийн сүлжээнд тарсан. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг иргэдийн асуудалтай өдөр бүр тулж байдаг хууль хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, чиглэл өгсөн. Ингэхдээ улс орны эрх ашигт санаатай болон санамсаргүйгээр халдах, иргэдийн гомдлын мөрөөр хянаж шалгах үйл явцад хараа хурц, хариуцлагатай, цаг алдалгүй ажиллах хугацаатай үүрэг өгсөн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-23 19:09

САЙН БАЙНА

ЗОЧИН
ЗОЧИН
2020-09-23 19:10

САЙН БАЙНА

Back to top button