ЭДИЙН ЗАСАГ

ТӨСӨВ 2021: АМНАТ-өөс 1.6 ИХ НАЯДЫГ төвлөрүүлэхээр тооцоолжээ

Ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 1.6 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр Сангийн яам тооцоолж төсвийн төсөлд тусгажээ.

Үүний 47.3 хувь нь буюу 778.6 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалаас, 33.6 хувийг нүүрснээс, 11.3 хувийг алтнаас төвлөрүүлэх юм байна. Ирэх онд 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор төсөөлж байгаа аж.

Үүнээс гадна Монголбанкны алт худалдан авалт 20 тонн байна гэж таамаглаж байна.

Харин үнийн тухайд нүүрсний жигнэсэн дундаж үнэ тонн тутамдаа 73 ам.доллар, зэсийн үнэ 6500 ам.доллар, алтны үнийг унц тутамд 1950 ам.доллар байна гэж үзжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АМНАТ
АМНАТ
2020-10-09 10:59

ямар их дүн бэ

Холбоотой мэдээ

Back to top button