ДЭЛХИЙ

ДЭЛХИЙН БАНК : 150 сая гаруй хүний амьжиргааны түвшин нэн ядуу руу унаж магадгүй

Цар тахал дэлхийн бүх улсад эдийн засгийн маш том хохирол учруулаад байгаа билээ. АНУ–ын ДНБ л гэхэд энэ жилийн эхний хагаст 31,4 хувиар буураад байгаа юм. Энэ энэ нь 20–р зууны эхэнд болсон “Их Хямрал”–ын үед дэх үзүүлэлтээс муу байгаа юм.

Тэгвэл зөвхөн АНУ–д цар тахал ийм хэмжээний хохирол учруулж байгаа бол дэлхийн эдийн засагт ямар нөлөөтэй байх нь мэдээж.

Дэлхийн Банк өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт өдөр (2020.10.07) өнгөрсөн хоёр арваны турш багасч байсан нэн ядуу амьдралтай хүний тоо нэмэгдэх аж. Тэдний тооцоогоор бол 2021 он гэхэд нэн ядуу амьжиргааны түвшин руу 150 сая хүн орох магадлалтай юм байна.  Үүнээс 10 хүн тутмын найм нь “дундаж орлоготой улсууд” болох Энэтхэг, Индонези, Нигер гэх мэт улсууд юм. Магад Монгол улс ч тэдний нэгт багтаж байх магадлалтай.

“КОВИД-19”–ын хоёрдугаар давалгаа эхэлснээр энэ тооцоолол ихсэж магадгүй гэж судлаачид үзэж байна.

                                                                                                      Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button