НИЙГЭМ

“M+ Music” болон UBCab апп хамтарч ажиллана

Монголын хөгжмийн урлагийн үе үеийн уран бүтээлчдийн дууг нэг дороос өндөр чанартайгаар сонсох боломжтой “M+Music” аппликейшнийг хөгжүүлж буй “М Плас Мюзик” ХХК нь өнөөдөр /2020.10.13/ Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн онлайн такси үйлчилгээг нэвтрүүлж буй ЮБИКАБ ХХК-тай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичигт “M Плас” ХХК-ийн захирал Б.Батхишиг, “ЮБиКаб” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр нар гарын үсэг зурсан юм.

“M+ Music” апп-ийн хувьд дотоодын уран бүтээлчдийн бүтээлийг зүй бусаар сонсож буй хууль бус үйлдлийг зогсоох, оюуны өмчийг хамгаалах, нөгөө талаас уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор хөгжүүлж буй хөгжмийн платформ юм. 

Харин “UBCAB” апп нь гар утсандаа татаж авсан хүнд хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газраа мобайл аппликейшний тусламжтайгаар ямар нэгэн ярианы төлбөргүйгээр такси дуудах шийдэл санал болгодог ухаалаг систем юм.

Тус Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд UBCab апп-ийн таксигаар үйлчлүүлж буй зорчигчид “M+ Music” апп-д орсон 96 хамтлаг, дуучдын 2700 гаруй шилмэл дууг албан ёсны эрхтэйгээр, чанарын өндөр түвшинд сонсох боломжтой болж байна.

Энд нэгэн тоон мэдээлэл дурдахад, Улаанбаатар хотоос шууд нислэгээр Бээжин хот хүртэл хоёр цаг, Сөүл хот хүртэл гурван цаг зарцуулдаг. Гэвч иргэд бид үүнээс илүү их хугацааг Улаанбаатар хотод замын түгжрэлд өнгөрүүлж байна. Харин энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зорчигч та тохилог, найдвартай таксигаар үйлчлүүлэхээс гадна оюуны өмчийг дээдэлж, хөгжмийн сор бүтээлүүдийг хүлээн авах боломж бий боллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Batzorig
Batzorig
2020-10-13 12:41

wow l daaa

Зочин
Зочин
2020-10-13 13:04

NICE

????
????
2020-10-16 20:11

cool

Холбоотой мэдээ

Back to top button