Нийгмийн

Зургаан аймгаас нөөцийн махны бүрдүүлэлт хийхгүй байхыг хүсчээ

Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн агуулахын бэлэн байдал, хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.  Шалгалтын дүнг 16 аж ахуйн нэгжид өчигдөр танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Өвөлжилт хүндрэх магадлалтай 6 аймгаас нөөцөд болон экспортод мах бэлтгэх чиглэлийн ХХААХҮЯ-наас өгсөнд аж ахуйн нэгжүүдийн зүгээс Нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулсан махыг дээрх аймгуудаас татах хүсэлгүй, харин экспортод түлхүү нийлүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Нийт 16 аж ахуйн нэгжийн 18 агуулахыг шалгалтад хамруулснаас 15 агуулах нь өөрийн буюу мах нөөцлөхөд бэлэн, 7 агуулах түрээсийн, шаардлага хангахгүй 3, засч сайжруулах үүрэг даалгавар авсан 7 агуулах байсан. Шалгалтаар лэрсэн зөрчил дутагдлуудыг аж ахуйн нэгжүүд бүрэн арилгасан байна.

Үүний дараагаар нөөцийн мах борлуулалтын цэгүүдийг хэлэлцэж Дүүргүүдийн хүнсний хэлтсүүдэд ирэх Баасан гарагт урьдчилсан байдлаар ирүүлсэн 310 дэлгүүрийн саналыг хэлэлцэж, шүүлтүүр хийх, өнгөрсөн жил хангалтгүй ажилласан болон татварын өртэй дэлгүүрүүдийг хасч эцсийн байдлаар хуралд танилцуулахыг даалгажээ.

Мөн татварын байгуулагуудын зүгээс өргөтгөсөн худалдаанд худалдаалагдаж буй маханд и-баримт олгох санал шаардлага тавьсаныг аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй, боломжгүй талаар саналаа илэрхийллээ. Үүнийг дараагийн хурлаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр боллоо.

Эх сурвалж: УБ хотын захирагчийн ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button