Нийгмийн
Эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг баривчилжээ

Уржигдар /2020.10.16/ Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байсан хоригдол оргосон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан 33 настай Э гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байхдаа оргосныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллага хамтран эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, оргосон хоригдлыг 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрээс олж баривчилжээ.

О.УЯНГА
Iim ymnuudig sn oldog bj alga blsn humus ygd oldodgvin be.
Арчаагуй хун хог л ба
хар царай,шулуун хамаргүй б.а