Нийгмийн

Энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн цэрэг татлага явагдана

Нийслэлийн цэрэг татлагын товчооноос Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт Цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй”  гэж заасны дагуу цэргийн жинхэнэ албанд татах тухай “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлээд байна.

Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэх бэлтгэл ажил хангагджээ. Энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн цэрэг татлага явагдана.

Цэрэг татлагын товчооноос цэргийн жинхэнэ албанд татагдах залууст хандаж  “Иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд ирж идэвхтэй оролцох, цэргийн алба хаах таван төрлийн хэлбэрээс сонголтоо зөв хийх, иргэний үнэмлэхтэйгээ ирж хамрагдаарай” хэмээн уриаллаа.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button