Нийгмийн

Тээврийн хэрэгслийн татварт 87.9%-ийн гүйцэтгэлээр 26 сая төгрөг төвлөрүүлжээ

Хуулийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн татвар төлбөр хураалт 26,201 сая төгрөг буюу 87.9%-ийн гүйцэтгэлтэйгээр нийт 436 мянга 986 авто тээврийн хэрэгсэл хамрагдаж, өмнөх хурлаас хойш 21%-аар өссөн байна.

Нийслэлд тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн үзлэгт хамруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий НЗД-ын 2020 оны А/15 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 10. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг тул иргэд хуулийн хугацаанд татвараа бүрэн барагдуулах хэрэгтэй юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Тээврийн Цагдаагийн албатай хамтран хяналтын үзлэг шалгалтыг нийслэлийн хэмжээнд ирэх даваа гарагт буюу аравдугаар сарын 19-ний өдрөөс дахин зохион байгуулах чиглэлээр Нийслэлийн Tатварын газар, комиссын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button