Нийгмийн

У.Хүрэлсүх: 8000 хүүхэд тутамд НЭГ байцаагч ажиллуулж, төсвийг 2.5 тэрбумаар НЭМЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн /2020.10.21/ ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У. Хүрэлсүх: Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажилладаг. Гэтэл манай улсад 19 мянган хүүхэд тутамд нэг байцаагч ажиллаж байна. Тиймээс олон улсын жишигт нийцүүлэн 8000 хүүхэд тутмад нэг байцаагч ажилладаг байхаар орон тоо, төсвийг шийдлээ. Хүүхэд хамгааллын жилийн төсвийг нь 2.5 тэрбум төгрөгөөр нэмж байна. Энэ ажлыг цаашид сайн хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button