Нийгмийн

“E-Mongolia аппликейшнийг 50 мянга гаруй иргэн ашиглаж байна”

Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-иас Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 26 үйлчилгээг нэгтгэсэн талаар тус газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар E-Mongolia аппликейшнийг 50 мянга гаруй иргэн гар утсандаа суулгасан бөгөөд 41 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ. Үүнээс 252 иргэн иргэний үнэмлэх, 2881 иргэн жолооны үнэмлэхээ тус порталаар захиалж гар дээрээ аваад байгаа аж.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “ E-Mongolia аппликейшн нэвтэрснээр иргэд олон газраас үйлчилгээ авалгүй, цаг заваа хэмнэн нэг газраас бүх үйлчилгээг авах боломжтой болно.

Үйлчилгээний хүрээнд 26 төрлийн үйлчилгээг E-Mongolia-аар үзүүлж байна. Тойм мэдээллийг харахад, 2020 оны эхний хагаст 4410 үйлчилгээг burtgel.mn сайтаар авсан. Энэ нь иргэд олон бичиг цаастай зууралдахгүй, цаг хэмнэх, цаашлаад цаасан материалыг хэрэглээнээс халж буй нь онцлог юм”

E-Mongolia аппликейшнаас дараах 26 төрлийн лавлагааг авч болно:

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа 
  2. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 
  3. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  4. Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлага 
  5. Регистрийн дугаарын тухай лавлагаа
  6. Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа
  7. Овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа 
  8. Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа 
  9. Үндэсний энгийн паспорт анх удаа авсан лавлагаа 
  10. Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа 
  11. Иргэний үнэмлэхийн лавлагаа 
  12. Оршин суугаа хаягийн лавлагаа 
  13. Цахим бүртгэл хамрагдсан эсэх лавлагаа 
  14. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа 
  15. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа 
  16. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэрийн тухай лавлагаа
  17. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа 
  18. Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа
  19. Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лвлагаа
  20. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  21. Үл хөдлөх хөрөнгийн лавлага
  22. Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа
  23. Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа 
  24. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /насанд хүрээгүй хүний/
  25. Үндэсний гадаад паспорт захиалах 
  26. Иргэний үнэмлэх дахин авах зэргийн цахимаар авах боломжтой болсон байна.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button