УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Н.Учрал гишүүн хотын дарга болохоос ТАТГАЛЗАЖ, Р.Дагва “ГОЛОГДСОН” уу

Орон нутгийн сонгуульд МАН Нийслэлд ялалт байгуулж, хотын даргыг намаасаа сонгох эрхтэй болоод байгаа юм. Хотын даргад МАН-ын дарга У.Хүрэлсүх хэнийг нэр дэвшүүлэх эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй буй. Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдах чигтэй байгаа ч нэр дэвшигч дээрээ эцсийн байдлаар тогтож чадахгүй байгаа аж.

Хотын даргаар хэнийг сонгохоос ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ихээхэн хамаарах тул МАН уг асуудалд ихээхэн нухацтай хандаж байгаа юм. Хотын даргад Ж.Батбаясгалан, Р.Дагва, Д.Сүхбаатар тэргүүтэй хүмүүсийн нэр яригдсан. Гэвч эдгээр эрхмүүдийн хэн нь ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц даацтай улс төрч дүр биш, хэт ихээр хувийн амбицаа илэрхийлдэг, Э.Бат-Үүл, С.Батболд нарын  “эн”-д хүрч даацтай нөлөөллийг улс төр, нийгмийн хүрээнд үзүүлж чадахгүй гэгдэж буй.

Тиймээс ч УИХ-ын гишүүнийг нь “өгүүлэх” замаар Д.Сумъяабазар, Н.Учрал нараар хот удирдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй нөлөөлөл үүсгэх хувилбар ч хөшигний ард яригдсан. Уг мэдээллийг тэд албан бус байдлаар үгүйсгэж байгаа ч Н.Учрал гишүүний хувьд ийм саналаас татгалзсан гэх мэдээлэл бий. Хувь улстөрчийн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хот удирдах нь нэг талын томоохон эрсдэл билээ.

Ж.Батбаясгалангийн хувьд хэт их хүн загнах маяг үзүүлдэг хий сүржин, сонгуулиар мөнгө тараасан гэх бичлэг цацагдсан гэдэг үүднээс намынхан нь хотын даргад нэр дэвших боломжгүй кандидат гэж үзэж буй. Харин Р.Дагвын хувьд парламентаас гишүүд хот удирдахаар орж ирэхгүй бол хамгийн боломжтой хувилбар гэгдэж байна. Гэвч улстөрчийн нөлөөллийнхөө хувьд дүр биш, хотын МАН-ын рейтингийг улам унагах эрсдэлтэй гэж хүн харж байгаа аж.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан нарын хүнээс хотын даргыг сонгохгүй гэдгээ илэрхийлсэн гэх.  Эл логикоор түүний тойрог болох Сонгинохайрхан дүүргээс хотын даргыг нь сонгох нь тодорхой буй. Гэвч Н.Алтаншагай, Ж.Сандагсүрэн нарын залуус хотын даргад илтэд “жижигдэх” тул кандидатгүйн зовлонд унаад байгаа аж.

Үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд энэ долоо хоногтоо багтаж, Хотын даргад нэр дэвшүүлж буй хүнээ НИТХ-д танилцуулах учиртай. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын нэр дэвшүүлэх хүн дээр саналаа нэгтгэх юм.  Холбогдох хуулиараа НИТХ анхны хуралдаанаа энэ долоо хоногт багтаж хийх учиртай билээ.

Г.ИТГЭЛ


Өмнөх контент:

ХОТЫН ДАРГА: Д.Сумъяабазарыг орлох “Сумъяабазар”-аар хэн нэрлэгдэх вэ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-10-21 13:18

Бат-Үүлийн МАН-даа урвуулж аваад хотын дарга болгочих, түүн шиг зангарагтай, санаачлагатай ажилласан хотын дарга лав л сүүлийн 30 жил байгаагүй

Зочин
Зочин
2020-10-22 21:20
Reply to  Иргэн

Бат уул хог

зорчигч
зорчигч
2020-10-22 18:23
Reply to  Иргэн

Бат-Үүл шиг дарга түүхэнд байсангүй.

haha
haha
2020-10-22 13:33
Reply to  Иргэн

олон айлын газрыг үнэгүйдүүлж өөртөө том юм унагасан ш дэ

Хотын иргэн
Хотын иргэн
2020-10-22 08:50
Reply to  Иргэн

яг үнэн. Батүүлд �##�даа би,гэхдээ хамгийн сайн хотын дарга бсан. Ой санамжгүй гарууд юм хийснийг нь мартсан ч, олон хүн т�##�архаж явдагаа, Батүүлд.

kkk hoshin sanal
kkk hoshin sanal
2020-10-21 17:36
Reply to  Иргэн

Hotiin dargad niitiin aj ahuin iulchilgee meddeg, hotiin toloblolt hiij chaddag engineeriin il dald shugam suljeeg oilgodog jadaj unshij chaddag hun baih estiu. youn boch youn tsunh barigch hooloi shahaj jarij helberdsen tsunh barigchid be

Зочин
Зочин
2020-10-21 14:42
Reply to  Иргэн

Энэ цагаан толгойтойг нь л нэр дэвшүүлээч !

Иргэн
Иргэн
2020-10-21 14:43

Хотын даргыг Д.Сумьяабазар сан�##�аар л сонгох хэрэгтэй?!

Зочин
Зочин
2020-10-21 15:06

Э.МөнхОчир яг тохирно

ууцгаая
ууцгаая
2020-10-21 16:08

УИХ-гишүүн юу гэж хотын дарга болов гэж Т-1 тэж өхиймаа

болд
болд
2020-10-21 16:11

УГ НЬ МӨНХ-ОЧИР Л БАЙГАА ЮМ

Jantsan
Jantsan
2020-10-21 21:41
Reply to  болд

Юу хуцаад байгаа юм хаха

Зочин
Зочин
2020-10-22 09:41

Амарсайхан сайн ажиллаж байсан. Амарсайханыг дарга болговол хотын стандарт сайжирна шүү

Зочин
Зочин
2020-10-22 18:17

Сайхан худлаа буржээ, үндсэн хуулинд тийи өөрчлөлт ороогүй шүүе

Зочин
Зочин
2020-10-22 22:20

Дагваар яадаг юм.

Jun
Jun
2020-10-23 01:57

Gazar bulaasan hel am n tasraagui bhd Dagva gej yrih heregguiee . odoo ter hotiin darga baitugai 1 heltesiin chdarga bj bolohgui shuu!!!

zochin
zochin
2020-10-25 20:36

Алтаншагай ч гэх шиг. Агентлаг ч удирдаж чадахгүй цүнх баригчийг юун хотын дарга

Холбоотой мэдээ

Back to top button