УЛС ТӨР

Ч.Ундрам: Музейн эргэн тойрон дахь газрыг зарах явдал гардаг

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/”-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:Музейн үзүүлэн дэглэлтийг дэмжих, санхүүжилтийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй юм биш үү. Үнэт зүйлээ алдахаасаа өмнө бид халаасан дахаа гаргаж өгөхгүй бол болохгүй нь” гэлээ.

Соёлын сайд С.Чулуун: “Санхүүжилтийн асуудал Соёлын тухай хуульд тодорхой заагдаж, тусгагдсан байгаа. Татварын тухай хуультай уялдуулж оруул ирэх шаардлагатай” гэлээ.

“2021 оны төсөв удахгүй батлагдана. Шинээр Соёл урлагийн газар байгуулагдахаар яригдаж байгаа. Төсөвт санхүүжилт тусгагдсан уу” гэлээ.

Соёлын сайд С.Чулуун: “Соёлын салбар босоо тогтолцоотой байж хөгжинө. Зөвхөн клубийн системтэй болчихсон өрөвдөлтэй байдалд байна. Соёлын тухай шинэчилсэн найруулгын төсөл батлагдахыг бид хүлээж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: “Бид соёлын салбараа өөдөн татах гэж яамтай болсон. Тиймээс Соёлын хууль, музейн хууль дээр мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгаж, нухаж ажилламаар байна. Бүх улс орнууд сочлын зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж байгаа. Гэтэл хүнээр хүн хийх ажил манайд орхигдчихсон. Орон нутагт баригдаж буй театрууд ялангуяа Завхан аймгийн Их-Уул суманд байгуулагдсан театр мөсөн зоорь болчхож. Үүнтэй газар дээр нь очиж танилцаж үзэж, сум аймгуудад баригдаж байгаа барилгуудад хяналт тавиач ээ гэж хүсэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “Музейн эргэн тойронд ямар үйл ажиллагаа явуулах байгууллага барьж болох, болохгүйг хүртэл нарийн тусгамаар байна. Мөн музейн эргэн тойрон дахь газруудыг зарах үйл явдлууд ч гарч байна. Музейн барилгын стандарт Монголд огт байдаггүй. Барилгын яамтайгаа хамтраад боловсруулах ёстой. Боловсон хүчний асуудал үнэхээр хэцүү байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: “Монголд 600 гаруй төрлийн хосгүй өв байдаг. Музейн тухай хуульд хамгаалах, хадгалах талаар тусгайлан оруулж өгье” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button