УЛС ТӨР

АБГББХ: Засгийн газар бага хүүтэй 120 сая ам.долларын зээл авна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.10.21/ хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газар, Европын холбоо хоорондын төсвөөс санхүүжүүлэх төслүүдэд үйлчлэх татвар болон гаалийн зохицуулалтын хэлэлцээр батлах, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах төслүүдийг хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50,8 сая еврог төслийг дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцож, 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан.

Харин Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох ба 1,25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0,5 хувь, үйлчилгээний хураамж 0,75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монголд хэрэгжүүлж буй коронавирусийн цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгож байгаа бөгөөд 16 жилийн хугацаатай, үндэсний төлбөрөөс 3 жил чөлөөлж, 0,25 хувийн хүүтэй олгох зээл юм байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Одоо боль
Одоо боль
2020-10-21 18:56

Энэ засгийн газар зээлээ төлөхийн оронд зээл авнаа л гээд байх юм.Зээл авахгүй,өрийг өрөөр төлөхгүй гэсэн мөрийн хөтөлбөр чинь хаана байна.2012-2016 онд 2.5 тэрбумыг зээл авчээ.Тэр үед та нар 5 толгойг челькоодбарьцаанд тавиад,ОЮУ толгой, гээд томоохон компаниудаас зээл аваад өөрсдөө идээд үлдсэнийг нь тараачихсан засгийн газар хүлээлгэж өгсөн шүү дээ.Дээр нь бүх уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд унасан байсан.Харин маш та�##�амжтай үед та нар зургаан тэрбум $ ийн өр тавьж МОНГОЛыг цусгүй �##�ж байна даа.ОДОО БОЛЬ

Холбоотой мэдээ

Back to top button