НИЙГЭМ

Нийслэлийн зургаан дүүрэгт эргүүл ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ. 

Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж,  шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж,  халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя. Тус ажилд НМХГ-ын 400 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Маскаа зүүе, гараа ариутгая, зай барья, хөл хорионы дэглэмээ сайтар сахья.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button