ДЭЛХИЙ

Хөшөөг сэргээх нэрийдлээр бусниулсанд испаничууд уурлав

Эртний хөшөө, уран зургуудыг нөхөн сэргээх нэн хэцүү бөгөөд цаг шаардсан ажил. Харин ингэсний ачаар урлагийн бүтээлүүдийг он удаан жил хадгалж болно. Гэхдээ зарим тохиолдолд нөхөн сэргээх бус сүйтгэж орхих нь бий.

Тэгвэл “Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолсон” нэгэн үйл явдал Италийн Паленсиа тосгонд болжээ.

1923 онд сийлэгдсэн Паленсиа дахь банкны нүүр царай болсоор ирсэн хөшөөний толгойг нөхөн сэргээх ажлыг туршлага бага хүмүүсдт даалгажээ. Гэтэл дүнд нь инээмсэглэж байсан хөшөөний нүүр хайлуулсан чулуун дээр нүд, хамар, ам ядмагхан сийлсэн мэт, зүйрлэвэл бага насны хүүхдийн зурсан хөрөг мэт болжээ.

Уг хөшөөний зургийг Паленсиа хотын уран бүтээлч Антонио Гузман Капел “Хүүхэлдэйн кинон дээр гардаг дүрийн нүүр шиг харагдаж байна” гэсэн тайлбартай сошиал медиа дээр байршуулсан нь олны анхаарлыг татжээ. Тосгоны иргэд дургүйцлээ цахим орчинд идэвхийлэн илэрхийлсээр байна.

Өмнө нь 2012 онд Испанид Есүс Христийн зургийг дахин сэргээх гэж байгаад бусинуулж хаясан билээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button