НИЙГЭМ

“Нарийн сухайт”, “Тавантолгой”-д ногоон бүс байгуулж, жолоочдоос шинжилгээ авна

Засгийн газар хуралдан, цар тахлын үед улсын хэмжээнд 23 арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон. Эдгээрийн нэг нь “Ашигт малтмал, газрын экспортыг хэвийн үргэлжүүлэх зорилгоор хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах. “Нарийн сухайт”, “Тавантолгой”-г ногоон бүс болгон зарлах”.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос тодруулахад “Эхний хагас жилийн нүүрсний экспортын төлөвлөгөө 52 хувиар буюу эхний 5 сарын байдлаар 9.5 сая тонноор тасарсан. Дөрвөн сарын хугацаанд бид ойролцоогоор 14 сая тонн нүүрс гаргасан. Энэ нь сард дунджаар 3.5 сая гэсэн үг. Цаашид энэ тоог нэмэх боломжтой.

Ирэх жилээс жилд 42 сая тонн нүүрс гархах төлөвлөгөөтэй байгаа. Монгол Улс нүүрснийхээ 95 хувийг “Гашуунсухайт”, “Шивээ хүрэн”-гийн боомтоор гаргадаг. “Таван толгой” гурав, “Нарийн сухайт”-д дөрвөн аж ахуйн нэгжийг нэгтгэсэн халдваргүйжүүлэлт, хамгааллын бүс байгуулаад, “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”-гийн боомтоор тээвэрлэлт хийх жолооч нарыг шинжилгээнд хамруулж, ногоон бүс бий болгоно” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button