Сурвалжилга, Нийтлэл

УРИАЛГА: Хөл хорионы үед гэрээсээ ажилласан ААН-үүдийн оффис түрээс, интернэтийн төлбөрийг ТЭГЛЭЕ

Монголчуудыг арваннэгдүгээр сарын 11-ний өглөө сэрэхэд УОК мэдээлэл хийж, хүн ам дундаас коронавирусийн халдвар бүртгэснээ зарласан. Түүнчлэн хөл хорио тогтоож, иргэд, ААН байгууллагуудыг гэртээ байхыг зөвлөмж болгосон. Дараа нь Засгийн газар яаралтай хуралдаж, гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал тогтоосон билээ. Үүнийг УОК-ын дарга Я.Содбаатар, “Хатуу хөл хорио” хэмээн нэрийдсэн юм. Ийм байдалтай долоогоос илүү хоногийг өнгөрүүлж байна.

Харин түргэн хугацаанд мэдрэг зохицуулалт хийх шаардлагатай болсон хэсэг нь хувийн ААН, байгууллагууд. Хүнс, эм, эмнэлгийн тусламжаас бусад бараг бүх салбар дахь хувийн ААН-үүд энэ долоо хоног шокын байдалтай байгаа нь нууц биш. Учир нь долоо хоног үйл ажиллагаа явуулахгүй зогсоно гэдэг том цохилт. Хөл хорио дуусах ч болоогүй. Зарим байгууллагууд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж, цахим орчны давуу талыг ашиглаж байгаа ч тэдэнд учирсан нэг асуудал бол интернэт, түрээсийн төлбөр.

Өөрөөр хэлбэл хөл хоригдсон энэ хугацаанд оффистоо ажиллаагүйн интернэт, түрээсийн төлбөрийг ААН-үүд төлөх шаардлагатай болж байгаа юм. Цаг үеийн ноцтой нөхцөл байдлаас үүдэж гэнэтхэн л оффист сууж, байгууллагын интернэт хэрэглэх шаардлагагүй болсон билээ, маш олон ажилчдын хувьд.

Хөл хорио бүх л салбарын эдийн засгийг хүчтэй доргиож байгаа. Албан байгууллагууд ч гэлтгүй өдрийн орлогоороо амьдардаг, зорилтот бүлгийн иргэд ч идэх хоолгүй, түлээ түлш, тог цахилгааны мөнгөгүй болчихсон, аль хэдий нь. Энэ хүнд цаг үед нэг нэгдээ тустай, ашигтай, уян хатан шийдвэр гаргах нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нэн хэрэгтэй тусламж болоод байна.

Тухайлбал, интернэт үйлчилгээний байгууллага хөл хорионы хугацаанд ажилчид нь гэрээсээ ажиллаж, гэр интернэт ашигласан байгууллагуудын төлбөрийг тэглэх, хөнгөлөх асуудлыг ярьж болно. Түүнчлэн түрээсийн байгууллагууд ч үүнтэй ижил зохицуулалт, арга хэмжээ авч болох билээ.

Иймд “Хөл хорионы үед гэрээсээ ажилласан байгууллагуудын оффис түрээс, интернэтийн төлбөрийг хөнгөлж, эсвэл тэглэе” гэдэг уриалгыг дэвшүүлж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-20 15:47

Цар тахлын үеэр Юнител хамгийн их ашиг буй компани.......

зочин
зочин
2020-11-20 16:14

Би сург�##�тын төв ажиллуулдаг. Өнгөрсөн хязгаарл�##�тын үед . сар ажиллаагүй. 2 с�##�барын нийт 7 сая төгрөгийн түрээсийн төлбөрийн өрөнд орсон. Тэрийг түрээслэгч байгуулгууд хөнгөлөөгүй. Одоо дахиад түрээсийн өрөнд орж байна.
ЖДҮ-г дэмжинэ гэдэг нь зөвхөн хөнгөлөлттэй зээл өгөх, зээл хойшлуулахад анхаарах юм. Гэтэл ямар олон хувийн хэвшил түрээсийн өрөнд орж байна.
Энэ ттүрээсийг бас хойшлуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2020-11-20 16:29

60 000 ААН ээс хэд нь бизнестэйгээ үлдэх болдоо. Асууд�##� их хүндэрч байна. ХЭН л туслав гэж дээ. АМь амиа бод л гэх байлгүй дээ.

Зочин
Зочин
2020-11-20 16:54

Хурдан наад ЗГ өөрсдийнхөө тарьсан б�##�агаа янз�##�ж цэгцлэх хэрэгтэй байна аа ...та нар шиг ямар ард түмэнд тэнгэрээс мөнгө унаад ирэх биш хурдан ажил төрөлдөө хиймээр байна .. наад өвчнийхөө үүр уурхайг хурдан тогтоогоод хорионд оруулж эрүүл нэг хэсэг нь ажил төрөлдөө явах хэрэнтэй байна ...үнэндээ ийм байд�##�аар бүх юмыг гаднаас аваад улс тогтоно гэдэг бол ш�##� худлаа хурдан яарах хэрэгтэй ажил төрлөө хийе...

ганаа
ганаа
2020-11-20 23:28

Интернет чинь тэгж тэглэхээр үнэгүй байж байдаг зүйл үү

Холбоотой мэдээ

Back to top button