НИЙГЭМ
Зөвхөн гадуур амьдарч амьдарч буй МУИС-ийн оюутнууд өнөөдөр шинжилгээ өгнө

Орон нутаг руу явах /бүх аймаг/ оюутны байрнаас гадуур амьдарч буй МУИС-ийн оюутнуудыг 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны буюу өнөөдрийн 08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна. Анхаарах зүйлс:
- 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу өнөөдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./
- Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
- Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
- Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
- Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.
Эх сурвалж: МУИС-ийн Захиргаа