Ахлах ангийн давтлага хичээлийг өнөөдрөөс үнэ төлбөргүй хүргэнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын хүрээлэн, aplus.mn хамтран үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахад бэлэн болжээ.
Давтлага хичээл 2020 оны арванхоёрдугаар сарын 28-аас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 29-ийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй явагдах бөгөөд нийслэл, 21 аймгийн нийт 602 багш хичээлийг удирдана.

Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн 602 багш сайн дурын үндсэн дээр давтлага хичээлийг удирдахаар бэлтгэлээ хангаад байна.
Жич: Энэхүү давтлага хичээлд суух эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц дүн зэрэгт нөлөөлөхгүйг анхаарна уу.
Эх сурвалж: Боловсрол шинжлэх ухааны яам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнэбаяр сууж байна хэхэ