Замын-Үүдийн боомтод хахууль гаарсан гэх асуудлыг ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг шалгаж байна
Сүүлийн үед Эрээн-Замын-Үүдийн хил дээр том тэрэгний бөөгнөрөл үүссэн, гаалийнхан жолоочдоос 2.5 сая төгрөгийн хахууль авч байна гэх мэдээлэл цацагдаад буй.
Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатараас тодруулахад “Замын-Үүдийн боомтоор арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл өдөрт дунджаар 25 машин явж байсан. Халдвар гараагүй, энгийн үед Замын-Үүдээр өдөрт 220 машин орж, гардаг. Одоо тэгэхээр 10 дахин бага машин явж байгаа. Үүнийг дагаад хоёр талд ачааны бөөгнөрөл үүссэн нь үнэн.
Энэ асуудлаар УОК, яам тамгын газрууд ажиллаж, БНХАУ-тай 14 удаагийн онлайн хурал уулзалт хийсэн. Ингэснээр арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс байдал арай дээрдэж, өдөртөө 60 хүртэлх машиныг хүлээж авдаг болсон.
Арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс Монгол болон Эрээний талд 14 хоног тусгаарлагдаж, PCR шинжилгээ өгсөн нийт 28 хоног тусгаарлагдсан жолооч нар ээлжинд гарч эхэлсэн. Энэ өдрөөс хойш өдөрт 100-150 машин хилээр гарч байна.
Тийм учраас Замын-Үүд дээрх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ. 25 машин явдаг байхад тодорхой байсан шүү дээ. ХААҮТ-аас 10-ыг хариуцаж, гаргадаг байсан. Сайжруулсан түлшний барьцалдуулагчид таван машин, үлдсэнийг нь эм эмнэлгийн хэрэгсэлд ашигласан. 10 дахин цөөн машин оруулахаар бөөгнөрөл үүсэх нь аргагүй.
Энэ асуудлаар ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна. Иргэдийн хардаад байгаа авлига байгаа бол мөрдөн шалган ажиллагааны үеэр илрэх байх. Тухайн хүмүүст нь хариуцлага тооцох байлгүй дээ” гэв.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ertnees l shalgah bsiin shalgalt irsen tsoholt bagssan
Үнэхээр авилгал байгаа байсан юум бол нэр устай нь өгсөн авсан хүнтэй нь баталгаажуулаад өгөөч тагнуул нь юугаа хийж байдаг байнаа ийм юумыг илэрүүлж тэмцэлгүй юум уу эсвэл хүсдэггүй юумуу тодорхой мөнгө өгч авалцсан тухай мэдээлэл байхад шалгаж тогтоож болдоггүй яачихсан цагдаа тагнуул вэ худалаа мэдээлэл юум бол хүн гүтгэсэн тэр этгээдийг нь олж шийтэгээч
Монголд байж байгаагүй юм шиг гарууд их байх юм аа. Орлогоо нотолж чадахгүй байгаа гаруудыг шалгахад хол ойр явах шаардлага байна уу.
Sh chaavaasdaaaa dampuurtsan ups..
Zamiin uuded shalgalt irmegts nuguu udur bur togtmoloocheriin urduur ordog zailshgui shaardlagatai geh 40-50 mashinuud/avilgachin udirdlaguudiin/ suraggui alga bolood irgediin ocheriin mashinuud saihan orj ehelsen shu. Nuguu l neg sum, aimgiin, emnelgiin zailshgui udur dutamiin mashin gedeg ni huuramch avilgiin eh uurhai bsniig todorhoilj bn.
Hunii zovlongoor mungu hiigch nariin gai ergeed ur huuhded ni tusdag gedgiig mededgui l yum baihdaa gaali gazriin alba tsagdaagiin murdun baitsaagch MHGazar geel turiin albad bol dandaa heel hahuulaar bayjagsad tedniig undur torguuli undur ylaar shiitgeed uldsen nasaar ni turd oirtuulahgui l baimaar tegeed hen gedeg hun yaj hahuuli avav yaj shiitgev gedeg ni il tod zaraldag bimaar bna shuu
Юг үнэн шалгахуу, та нар ямар баримт олж чадах вэ дээ, хахууль өгсөн хүмүүс нь ч мэдэгдэхгүй ш дээ, дахиад л нүүр тулна гээд чимээгүй л өнгөрнө, аль ч нам бай, төрийн албан хаагч ялгаагүй
Хахуулиа 50:50аад л гарна ш дээ. Хахаха
uneheer avilga gedeg chini jinhene zamiinuuded bn daa shalgalt irsnees hoish nogoo alban bichigtei mashinuud bhgui bolj oocher daraalald udaan huleesen jolooch nar mashinaa oruulj bgaag uneneer ni survaljlaad nljoolttd ogoogei dee BURHAN ORSHOOG UNEN ZOV SHALGAASAI DAA
Tiim shu yg unen zuv l shalgaasai bilee de
Тээврийн хэрэгслийн гарах үгүйг гааль шийдэхгүй шүү дээ. Авто тээврийн байгууллага нь биржийн бичиг гэх гарах зөвшөөрлийг олгодог. Тэндээс зөвшөөрлөө авсан л бол хилийн мэргэжлийн хяналт гааль хилийн цэрэг тус бүр чиглэлээрээ үзлэг шалгалтаа хийгээд л гаргана, буцаах эрх байхгүй. Бичиж байгаа асуудлаа жаахан ч гэсэн судлаж бай л даа. Нэг их сүр сүр гарчиг сүржин сүржин үгс холбосон ямар ч утга авцалдаагүй юм бичих юм.