НИЙГЭМ

ХУУЛИЙН ТАЙЛБАР: Гамшгаас хамгаалах хуульд “ТЭГ ЗОГСОЛТ” хийх заалт байхгүй

Хүн ам дундаа коронавирусийн халдварыг алдаж, түүнээс хойш монголчууд түүхэндээ анх удаа гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж үзэж байна.

Эдгээр бүх зохицуулалт нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд явагдаж буй.

Тэгвэл сүүлийн үед “Тэг зогсолт” гэх нэр томьёо хэрэглэгдэж эхэлсэн. Үүнийг иргэдийг гэр гэрээс нь гаргахгүй хорьж, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана гэсэн утгатай хэмээн ойлгодог.

Мөн Дархан-Уул аймагт тэг зогсолт хийж, өрх бүрээс шинжилгээ авсан тул халдварын голомтыг цомхотгож чадсан гэж яригдаж байгаа. Цаашлаад Улаанбаатар хотод ч тэг зогсолт хийх арга хэмжээ авах уу гэдэг асуудал хэлэлцэгдсээр байгаа юм.

-ТЭГ ЗОГСОЛТ ГЭДЭГ ХУУЛИЙН НЭР ТОМЬЁО БАЙХГҮЙ-

Нэгдүгээрт “Тэг зогсолт” гэдэг нь аман ярианы хэллэг бөгөөд хуульд ийм нэр томъёо бүхий гамшгаас хамгаалах арга хэмжээ байдаггүй.

Гамшгаас хамгаалах хуулийн 9-р зүйл, Гамшгийн эрсдэлийг бууруулах хэсэгт:

  • 9.1.1.болзошгүй гамшгийн шалтгаан, нөхцөлийг арилгах;
  • 9.1.2.барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улс, орон нутгийн төсөвт байгууллага, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангах;
  • 9.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • 9.1.4.гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх;
  • 9.1.5.хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох гэсэн арга хэмжээнүүдийг заасан байдаг.

-ТЭГ ЗОГСОЛТ ХИЙХ НЬ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ СУБЬЕКТИВ ШИЙДВЭР-

Харин гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед:

  • 10.3.1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах;
  • Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
  • 10.3.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;
  • 10.3.3.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
  • 10.3.4.гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх;
  • 10.3.5.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх;
  • 10.3.6.гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах.
  • 10.3.7.салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах.
  • 10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
  • 10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
  • 10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
  • 10.4.4.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
  • /Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
  • 10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.
  • 10.4.6.соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.7.харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.8.голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс  тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.9.нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.10.төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл,  ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.11.улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.12.стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.13.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.14.эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.15.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.16.химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох;
  • /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
  • 10.4.17.зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх.

Иймд холбогдох хуульд шаардлагатай бол тэг зогсолт хийх заалт байдаггүй. Харин Засгийн газар, УОК, ҮАБЗ, Орон нутгийн Засаг дарга нар эрх мэдлийнхээ хүрээнд, дээр тодруулсан арга хэмжээнүүдийг /9.1.3 ба 10.4.4/ авч хэрэгжүүлэхдээ тэг зогсолт хийх хувилбарыг санаачлан батлах л боломжтой юм. Өөрөөр хэлбэл эрх бүхий субъектийн сонголт бүхий шийдвэр гэсэн үг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-07 16:32

Явдаг хүүрнүүд тэгж хэлж ярьж байгаад тулгаж шиыдвэр гаргаж хүмүүсийг уурлуулж хара�##�гуулдаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button