ЭДИЙН ЗАСАГ

Рио Тинтог Монголын Засгийн газартай түргэн ойлголц гэж Туркоиз талаас шахжээ

Монгол Улсын Засгийн газраас Туркоиз Хилл Ресурс компанид Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг шаардлагатай бол цуцална гэсэн агуулгаар захидал илгээгээд буй. Үүндээ хөрөнгө оруулалтын зардал огцом нэмэгдсэн, Монгол тал төслөөс ноогдол ашиг хүртэхгүй, харин ч 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол бий гэхчлэн дурдсан юм.

Тэгвэл өчигдөр /2020.01.12/ Рио Тинто компанийн шинэ гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм үүнд хариу байр сууриа илэрхийлжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч The Age, The Sydney Morning Herald сэтгүүлүүдэд тодруулга өгөхдөө “Бид Монголын Засгийн газартай найрсаг харилцаагаа хадгалж үлдэхийг эрмэлзэнэ. Оюу толгойн далд уурхайгаас бүх хувь эзэмшигчид ашиг хүртэх боломжийг хангах тал дээр онцгойлон анхаарч эхэлнэ” гэж ярьжээ.

Гаднын хэвлэлүүд Туркоиз Хилл Ресурс компанийн зүгээс Рио Тинтог уг асуудлаар даруй байр сууриа илэрхийлэхийг санал болгосон гэж бичиж байна. Тухайлбал “Монголын Засгийн газартай нэн даруй ойлголцож, эдийн засгийн үр өгөөжийг нь эргэж хар” гэсэн захидал илгээсэн гэх.

Оюу толгой компанийн 66 хувийг Туркоиз Хилл Ресурс компани эзэмшдэг. Харин Рио Тинто нь Туркоиз Хиллийн 50.6 хувийг эзэмших замаар Оюу толгой төслийг удирддаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-13 12:09

монголд ашиггүй бол эрдэнэсээ ухуулдаг тэнэгүүд биш гэдгээ харуулах л хэрэгтэй дээ хаагаад үр хүүхдэд үлдээе

Зочин
Зочин
2021-01-13 12:17

zov suu. ene ajiliig hiij bgaa oyuerdene huuk nartaa bayarlaj bna

МGL
МGL
2021-01-13 13:10

Монголд ашиг гэх юм байхгүй гадны 2 компани хувааж эзэмшдэг үнэн новшийн монголд татвар нэрээр жоохон мөнгө шидчихдэг арайл юмаа.Ийм том доромжлолийг хараад сууна гэж байхгүй шүү.Дариухан гэрээгээ цуц�##�в�##� таарна

Зочин
Зочин
2021-01-13 13:43

Ард түмний ашгийг хувааж иддэг хувилддаг нөхдүүдийг шүүж �######�уулаачээ

Холбоотой мэдээ

Back to top button