НИЙГЭМЭнтертайнментЯрилцлага

Хараа булаам уран бичлэгтэй, хүний их эмч Г.Ууганзаяатай ярилцлаа

Уран бичлэг буюу калиграф нь дүрслэх урлагийн нэг төрөл билээ. Сүүлийн үед бичээчид үсгээ гоёмсог, өвөрмөц харагдуулахаар хичээн урлаж буй. Түүнчлэн зарим бичлэгийнх нь үг, үсэг нь танигдахад бэрх учир тал бүрээс нь өөрөөр унших, эсвэл бэлэг тэмдэг, хүн амьтан, юмсыг хамтатган зурагласан эсэхийг бодолцох хэрэгтэй байдаг аж. Уран бичлэг нь хурим, аливаа ёслолын урилга, гараар урлах бэлэг тэмдэг, шашны урлал, зарлал, чулуун бичиг, дурсгалын бичиг зэргээр өргөн хүрээнд тусгалаа олдог болсон.

Гэвч манай улсын хувьд эртнээс уламжлалт утга соёл, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлсээр ирсэн. Тиймээс ч крилл үсгийн уран бичлэгийн төрөл тун ховор юм. Бид энэ удаа крилл цагаан толгойн үсгийг амилуулж, уншихад хараа булаам уран бичдэг Хүний их эмч мэргэжилтэй Г.Ууганзаяа бүсгүйг онцолж байна.

-БИ КАЛИГРАФ СОНИРХОЖ ЭХЛЭХДЭЭ ӨӨРИЙГӨӨ ӨНӨӨДРИЙН ХЭМЖЭЭНД БИЧИЖ, СУРНА ГЭЖ ТӨСӨӨЛЖ Ч БАЙГААГҮЙ-

-Юуны өмнө бидний ярилцлагын саналыг хүлээн авсанд баярлалаа. Таны бичсэн уран бичлэгүүд эрхгүй хараа булаалаа?

-Баярлалаа. Би өөрийн сонирхол, хоббиг л хөгжүүлж сурсан болохоор мэргэжлийн хэл, бичгийн хүний дэргэд онгироод байхаар сайн биш ээ /инээв/.

-Эмч нарыг маш ойлгомжгүй, сараачиж бичдэг гэдэг дээ?

-Тийм ээ. Миний яг өөрийн үндсэн бичиг бол сайхан биш ээ. Яг л бусадтай адил замбараагүй бичдэг. Би калиграф сонирхож эхлэхдээ өөрийгөө өнөөдрийн хэмжээнд бичиж, сурна гэж төсөөлж ч байгаагүй. Гэхдээ зөвөөр ойлгоорой. Ингэж хэлсэн нь мундаг болсон гэж өөрийгөө тоосондоо биш шүү. Зүгээр л өөрийн оролдлого, хичээл зүтгэлээр уран бичлэгт суралцаж, тодорхой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсандаа баяртай байдаг.

Уран бичлэг надад миний төсөөлж ч чадамгүй их тайвшрал, амар амгаланг өгнө гэж би эхэндээ бодоогүй юм. Би хүүхэд байхаасаа л урлагт сонирхолтой, хөгжимд дуртай хүүхэд байсан. Тиймээс аль болох олон зүйлийг туршиж, өөрийгөө нээхээр эрмэлзсээр ирсэн. Гэвч уран бичлэгийг л туршиж үзээгүй юм билээ. Мэдэж байгаачлан, уран бичлэг нь ч өөрөө бие даасан нэг урлагийн төрөл шүү дээ.

-Өөрөө бие дааж сурсан гэлээ, нууц биш бол хэдий хугацаанд хэрхэн суралцсан бэ?

-Анхандаа англи үсгээр бичсэн маш тансаг уран бичлэгүүдийг хараад эрхгүй хараа булааж байсан. Ингээд энэ төрлийн бичлэгийг гадаад хэл дээр үзэж, дууриан бичиж эхэлсэн л дээ. Яг крилл цагаан толгойн үсгээр уран бичлэг маш ховор, бараг байдаггүй юм билээ. Дандаа л босоо монгол бичгээр калиграф бичих арга технихтэй холбоотой мэдээлэл, зураг, бичлэгүүд байсан.

Тэгэхэд л анх бодсон юм. “Яагаад крилл монгол үсгээрээ калиграф бичиж болохгүй гэж” хэмээн бодсоны үндсэнд оролдож эхлээд, бие даан сурч байлаа. Сураад бол нэг их удаагүй байна. Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа гэхээр хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн юм уу даа. Түүнээс 7-8 сар нь л маш идэвхитэй бичдэг байлаа. Одоо хүүгээ харах заваараа л бичиж байна.

-Анх сурч байхад хэцүү санагдаж байсан уу?

-Яг л өөрийн хоббиг болгож түүнээс асар их тайтгарал, сайхан мэдрэмжийг авдаг байсан болохоор хэцүү байгаагүй ээ. Анхнаасаа дарамт болгоод хүлээн авсан бол магадгүй л байх. Гэхдээ миний хувьд уран бичлэг нь миний цэвэр хобби, дурлаж хийдэг зүйлсийн нэг юм.

-ХАМГИЙН ГОЛ НЬ БИЧСЭН ЗҮЙЛЭЭ ХАРАХАД МАШ САЙХАН МЭДРЭМЖ ТӨРДӨГ-

-Уран бичлэг таны амьдралд ямар өөрчлөлтийн авчирсан бэ?

-Хамгийн эхэнд маш тайван болсон. Хамгийн гол нь бичсэн зүйлээ харахад маш сайхан мэдрэмж төрдөг. Хүн бүр л аливаа зүйлээс өөр өөр мэдрэмжийг авдаг. Бүгд адилгүй л дээ. Гол нь тухайн зүйлээс баяр баясал, аз жаргалыг мэдэрч байгаа нь чухал. Би олон зүйлээс кайф, аз жаргалыг авсаар ирсэн. Дуу, хөгжим, бүжиг гээд л урлагийн төрлүүдийг аль болох туршиж үзэх, сайхан мэдрэмжийг авахыг хүсдэг. Хүмүүс ч гэсэн энэ их стресс бухимдалтай нийгмээс сайн сайхныг нь илүүтэй харж, өөрийн таашаал авдаг хоббигоо олоосой гэж хүсдэг.

-Таны бодлоор хоббигоо олж авахын тулд юу хийх ёстой вэ, зарим хүмүүс өөрийн дуртай зүйлээ одоо ч мэдэж чадаагүй байдаг шүү дээ?

-Аль болох олон зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй. Хийж үзэж байж л түүнээс авах мэдрэмж, кайфыг илүү сайн ойлгодог болно. Би ч гэсэн анх калиграфыг ийм сайхан мэдрэмж төрүүлэхийг мэддэггүй л байсан. Хүүхэд байхаасаа л урлагт сонирхолтой хүүхэд байлаа. Дуу хөгжим, бүжиг, хөгжмийн зэмсэг гээд бүхий л зүйлсийг оролддог байсан.

-Хөгжмийн зэмсэг гэлээ. Та хөгжим тоглодог юм уу?

-Би 10-н жилдээ төгөлдөр хуур тоглож сурсан. Учиргүй сайн биш ч, одоог хүртэл бүр хаячихаагүй л явж байгаа. Аав, ээж хоёр маань хөгжимд авьяастай хүмүүс байдаг юм.

-Тантай ижил төрлийн уран бичлэг бичдэг, сонирхдог хүмүүс хэр олон байдаг вэ?

-Түрүүн хэлсэнчлэн миний хувьд өөрөө бие дааж сурсан болохоор тухайн төрлөөр бичдэг хүмүүс, багш нарыг сайн мэддэггүй. Гэхдээ сүүлд надтай ижил крилл калиграф үсгээр бичдэг нэг залуу байдгийг мэдсэн. Надаас өөр нь технологийн дэвшил буюу компьютерийн тусламжтай болон бийрээр маш гоё бичдэг. Түүнийгээ ашиглаад стикер зургууд хийгээд түүнийгээ борлуулахаас гадна бийрээр калиграф бичих сургалтыг оруулдаг юм билээ. Миний хувьд чөлөөт цагаараа төрөл бүрээр оролдож байгаад л сурсан.

-ЗАВТАЙ, БОЛОМЖТОЙ ҮЕДЭЭ ХААЯА ЗАХИАЛГААР ХУРИМЫН УРИЛГА, БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ХИЙДЭГ-

-Калиграфаа бийрээр бичье гэж бодож байсан уу?

-Би уран бичлэг анх сурч байхдаа үзгэн балаар л бичиж сурсан. Харин дараа нь сайн сураад, бичгээ илүү тансаг харагдуулахын тулд бэхэн үзгээр бичиж эхэлсэн л дээ. Харин бийрээр бичих гэж нэг их оролдож байгаагүй юм байна. Үзэг л миний анхаарлыг их татсан.

-Хоббигоо дагаад гоёмсог үзэг цуглуулах дуртай байх?

-Тэгэлгүй яах вэ. Тэр л уран бичлэгийн хамгийн гол зэвсэг шүү дээ. Гэхдээ анхлан сурч байгаа хүмүүсийн хувьд заавар бэхэн үзгээр бичих гээд яарах хэрэггүй гэж зөвлөх байна. Ер нь бол анхлан сурагчдад үзгэн балаар бичих нь тохиромжтой.

-Таны хувьд хоббигоо хөгжүүлээд бизнес болгоё гэж боддог уу?

-Одоогоор бол тийм зүйл бодохгүй байгаа. Уран бичлэгээр мөнгө олъё гэж эхлүүлээгүй. Ажлынхаа заваар л хобби болгон хийсээр ирсэн. Гэхдээ энэ хугацаанд уралдаан тэмцээнд оролцож, өөрийгөө сорьсон. Завтай, боломжтой үедээ хааяа захиалгаар хуримын урилга, бэлэг дурсгалын зүйл хийдэг.

-Бичсэн уран бичлэг, бүтээлээ хадгалдаг уу?

-Миний цаасан бичвэрүүдийн ихэнхийг хүмүүс тараагаад авчихсан л даа. Заримынх нь зураг л байгаа.

-ӨӨРТӨӨ ТААЛАГДСАН ДУУНЫ ҮГ, БАДАГ, ШҮЛГИЙН МӨР, ТИТЭМ ҮГС ЗЭРГИЙГ Л БУУЛГАДАГ ДАА-

-Зурагнуудыг харж байхад дууны үг болон зохиолчдын шүлгийг ихэвчлэн гар бичмэлээр буулгадаг юм шиг санагдсан?

-Өөртөө таалагдсан дууны үг, бадаг, шүлгийн мөр, титэм үгс зэргийг л буулгадаг даа. Калиграф өөрөө маш гоё учир нэгэнт л уран бичиж байгаа болохоор аль болох гоё үгс, тааламжтай, гэгээлэг зүйлсийг бичдэг.

-Гэр бүлийн хүн нь хоббиг тань дэмждэг үү?

-Калиграф сонирхож эхлэхдээ би ганц бие, хүүхэдгүй байсан л даа. Гэхдээ миний сонирхол, хоббиг дэмжиж ойлгодог. Миний хувьд ч одоо цаг зав багасаад ирсэн болохоор уран бичлэгээс холдоод байна. Хань маань алт, мөнгөний дархан хийдэг. Бид хүүгийн хамт амьдарч байна.

-Таны цаашдын зорилго, зорилтыг асууя?

-Яах вэ цаашид калиграф сонирхож буй залууст сургалт хийх бодол бий. Ер нь л тэгээд хийх дуртай зүйлсийн нэг учир цаашид амьдралынхаа эх үүсвэр болгохыг хүсдэггүй. Хобби, дуртай зүйлсийн нэг хэвээр үлдээх ч, ур чадвараа сайжруулахыг хүсдэг.

-Ярилцлагын төгсгөлд залууст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг олж, хамгийн гол нь аз жаргалтай байгаасай л гэж хүсэх байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Фб
Фб
1 сар 16, 2021 09:18

Гоё юмаа эхний ээлжинд ядаж фб групп нээхгүй юм байхдаа сурах юмсан

Айболит
Айболит
1 сар 16, 2021 10:53

Онош, жор бичихдээ эмч нар г�##�зуу хүний тэмдэглэл шиг юм татаад хаядаг шүү, дотор нь уусчихгүй бол дажгүй эмч болж мэдэх хүн байна.

Зочин
Зочин
1 сар 16, 2021 11:45

Би хилийн цэрэгт ажилладаг байсан ийм гоё бичдэг цэрэг ө�##�анч офицерууд зөндөө байдаг гэхдээ тэд нар уран бичлэг мичлэг огт сонирходоггүй зүгээр л бичиг нь ийм

Хобби
Хобби
1 сар 16, 2021 15:29

Гайх�##�тай юм уу? Соши�##� хаягийг нь мэдэж болох болов уу? Адилхан хоббитой юм байна. Холбогдоод юм сурах юм сан.

Tt
Tt
1 сар 16, 2021 15:37

Bdag l um sh te haha

irgen
irgen
1 сар 16, 2021 16:45

zurag deer zaluu ni neg garaaraa ehneriigee tevrehgui dee, jiremsen hun hoorhon haragdaj bna, harin zaluu neg ih gar tulaad l muuhai haragdaj bna, sorry.

Иргэн
Иргэн
1 сар 16, 2021 20:00

Гоё бичиг бол Соёл. Амжилт хүсье.

хүннү
хүннү
1 сар 16, 2021 23:57

Чамайг биширлээ. Агуу юм аа.

хэхэ
хэхэ
1 сар 17, 2021 02:17

гоё бичдэг бол эмч биш хахаха

Ард
Ард
1 сар 17, 2021 15:58

Эмч хүний нэг болзлыг биелүүлээгүй байна. Тэр нь хэнч гаргахгүй муухай бичиг шүү дээ. Ккк.

Batkhuu
Batkhuu
1 сар 17, 2021 18:24

Би Өмнөговь аймгийнхан маш сайхан уг�##�злуулж бичдэг гэж боддог . Одооч хэвээрээ байх.

a
a
1 сар 21, 2021 01:31

tged?

Холбоотой мэдээ

Back to top button