УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Сайд нар огцрохыг дэмжсэн тул УЗ дээр санал хураалгүй ШИЙДЖЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаараа огцрох саналыг хэлэлцсэн юм. Удирдах зөвлөлийн хуралдаанаар уг санал дэмжигдсэн байна.

Өнөө өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа дуудан уулзаж, танхимаараа огцрох саналыг гаргаж, сайд нар ч хайрцаглагдсан аж. Тиймээс Удирдах зөвлөл дээр санал хураалт явуулаагүй байна. Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нэр бүхий гишүүд хүнд үед огцорсон нь яг гарц эсэх дээр санал хэлсэн ч тухайлан хэлэлцээгүй байна.

Ингэснээр МАН дахин Засгийн газраа эмхлэн байгуулах асуудал яригдахаар болж байна. Удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж, чуулганаар оруулна. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг 13:30 цагаас зарлаад байна.


Өмнөх контент:

У.Хүрэлсүх: Би нөхдөө явуулчхаад сугарч үлдэхгүй, хариуцлага хүлээвэл ХАМТ ХҮЛЭЭНЭ мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Бүгд ########цгаа үмхий авилгачид янгуу хүрэлсүхийн дүү гээд бүгд ЖДҮ г дэмжих сангаас хэдэн тэрбумаар нь хулгайлсан новшнууд

  2. Сонгуулиар мөнгө авч оронд нь олон тэрбумын ажил өгнө гэж ам####сан компианийг эзэд болон сангийн сайд хүрэлбаатартаа барьца####агдчихаад төсөвтөө тодотгол хийж чадахгүй хүнд үед төсөвөөр дамжиулж нийгэм рүү чиглэсэн арга хэмжээ авч чадахгүй ####цганаж байхаар өөр хүнд засагаа өгөөд тэр барьцаанаас гарсан нь харин ч дээр болж байнаа

  3. энэ юу вэ, ийм амархан бууж өгч байгаа юмуу, зохион байгуул####ттай улс төр хийх нь хаана ч хэзээ ч байх л даа, нам дотроо асууд####тай байна гэж л харагдаж байна, нам доторх бүлэглэл нь энд тэнд элдэв хүмүүстэй тухайлб#### өөр намынхантай сэм сүлбэлдэж, цаг үеийн хүнд байдлыг д####имдуулан ####бан туша####ын хойноос, эрх мэдлийн төлөө үхэлдэж байгаа бишүү, МАН арай бишээ, ийм хүнд цаг үед ингэж улс төрөөр тоглож болж байн уу МАН-ынхаан

  4. Ингэж тонгойж, зүрхээ дарж жүжиглээд яахав дээ, сонин биш байна. Ухарсан нь үнэн, учир битүүлэг нь ч үнэн. Элбэгдорж лугаа адил худлаа сүржигнэсээр байгаад буулаа. Улс төрийн ухамсар, өндөр ёс суртахуун ####иваа хүнд нэг л өдөр тийм ч амар суучихдаг зүйл биш шүү. Үүний өмнө угаар, хүчирхийлэл, эмнэлгийн тусламж авч чадаагүй, Дарханы зам дээрх осол, нисэх эрхээ була####гаснаас гадаадаас ирэх онгоцонд багтаагүй гэх мэт “элэг эмтэрч сэтгэл сэмэрмээр”/У.Х./ олон ш####тгаанаар маш олон монголчууд хорвоог орхисон. Тэгэхэд хэний ч тэгэх тусмаа ЕС-ын зүгээс тайлбар энээ тэрээ байгаагүй. Харин ард иргэд өөрсдөө т####байдаа гараад ирэхэд “д####имдуулан” бөөн гуньж гутарсан царай гарган өөрийгөө огцруулж арайхийн сайдын сууд####д з####арсан олон сайдын сэтгэлийг гонсойлгов.
    Олон сайд нар суудлаасаа буухыг хүсээгүй байж таарна. Тэдэнд ямар “шан харамж, “ирээдүйн” ####бан туша#### амлав?
    Үхэхдээ үхэр буу.. гэгчээр Ёрөнхийлгч рүү дайрч “нэг нүдээрээ ч үзэхгүй” болсноо илтгэв? Оюу Толгойн гэрээг намаараа шийдвэрлэж, ҮАБЗөвлөлөөр хэлэлцүүлэхээс “мултлав” уу? Рио Тинтогоос Та бүхэнд юу “үнэртэв”?
    Сү.Батболдын дарамт шах####т, дээрэнгүйлэл, дураараа аашлахаас “айв уу? Ах нар зангарагтай байгаа л даа. Бараг өсвөр наснаасаа цүнх барьж, хойно өмнө нь бөндөгнөж, биеэ барин бөхөлзөж явсан Дүүд Ах “өөрийгөө аврахыг да####гасан” уу?
    Олон олон таамаг ард иргэдэд байгаа. Үүний нэг нь Хүүк чи Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө дэвшүүлчихээд з####ьжин инээгээд зогсч байхгүй гэдгээ нуулгүй хэлсэн бол сайн байх байсан. Тэгж чадах тийм өөдгүй, увайгүй, худ####ч, хуурмаг гэдгийг чинь хүмүүс гадарлааад мэдээд мэдрээд байгаа л байхгүй юу.
    “Ясаа цайт#### явах” чадамжгүй болохоороо төсөвгүй эдийн засаг, х####двартай эрүүл мэнд, мөнгөгүй хоосон иргэд, хөрөнгө оруул####тгүй төслүүд, дуусаагүй Дарханы зам, жирийн иргэдэд дэндүү хатуу үйлчилдэг хуулийн цоорхойнууд, ядарсан иргэнээс сүүлчийн 500 төгрөгийг нь ч хамдаг Зөрчлийн хууль гээд олон олон Алдаа завхр####аа орхиод “бултлаа” юу? Чадахгүй бол дахиад хэзээ ч битгий худлаа ярьж, амлаж, дүр эсгэж бай. Шүдээ ургуулж чад####гүй, сэлмээ гөнц эргүүлж амжилгүй л БУУЖ ӨГСӨН ШҮҮ, Хүрэлсүх ээ!!! Үргэлжлэл бий

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button