УЛС ТӨР

ТАНИЛЦ: МАН-ын Удирдах зөвлөлөөр орох САЙД НАРЫН НЭРС

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимдаа ажиллах сайд нарын нэрсийг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулах юм. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11:00 цагт товлогдоод байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд танхимдаа ажиллах сайд нараар дараах эрхмүүдийг нэрлэж, Удирдах зөвлөлд оруулахаар бэлтгэж буй юм. Үүнд,


  • Шадар сайд –С.Амарсайхан, Т.Бадрал
  • ЗГХЭГ-ын дарга –О.Батнайрамдал
  • Сангийн сайд – Б.Жавхлан
  • Батлан хамгаалахын сайд – Г.Сайханбаяр
  • Гадаад харилцааны сайд – О.Энхцэцэг
  • Барилга, хот байгуулалтын сайд – Б.Мөнхбаатар
  • Зам, тээврийн хөгжлийн сайд – Л.Халтар
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Г.Ёндон,
  • Эрүүл мэндийн сайд – Т.Болормаа, Д.Дэлгэрмаа
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
  • ХХААХҮ-ийн сайд – З.Мэндсайхан
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд –Х.Нямбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Б.Сарангэрэл /эсвэл парламетын гаднаас нэр оруулна/
  • Соёлын сайд – Ч.Номин
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – А.Ариунзаяа

ЭЦЭСЛЭН ТОГТООГҮЙ: ЗГХЭГ, Эрүүл мэнд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын нэр одоогоор хамгийн их эргэлзээтэй байна. Учир нь, ЗГХЭГ-ийн сайдаар О.Батнайрамдалыг хэт жижигдэнэ гэх хандлага байгаа бол Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайхан дахин сонгогдох, эсвэл Д.Цогтбаатар гишүүний эхнэр Т.Болормаа орж ирэх хувилбар яригдаж байна. Харин БОАЖ-ын сайдаар Б.Сарангэрэл дахин улирахаар тохироогоо хийсэн гэгдэж байгаа хэдий ч парламентын гаднаас хүн орж ирэх хувилбар ч бэлтгэгдсэн гэх мэдээлэл байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуучин сайд нараас сайн ажиллласан хүн хэн ч байхгүй

Зочин
Зочин

Bolormaa gej bolio huujin zaluu saidaa oruulaajee yun bolormaa negee huuhdiin bolormaa bish biz de arai

Зочин
Зочин

Булгантуяа, Сарангэрэл нарыг соль

Зочин
Зочин

Болормааг ч соль

Иргэн
Иргэн

Сарангэрэлийг соль. Өөрийгөө төрд хэрэгтэй зайран гээд бодчихсон ажаа Оюун-Эрдэнийн эрч хүч хурдыг хойш нь татна шүү. Мөнхсайхан эхэлсэн ажлаа дуусгах ёстой. Юун Болормаа.

Zochin
Zochin

Bolovsroliin said estoi mundag hun bn. Sangiin said yagaad soligdchihvoo,

Зочин
Зочин

Номин маш зөв. Рио тинто энх амгаланг холхон байлга

Unshigch
Unshigch

Tsogtbaatarig ofshortoi gee bizdee. Ehner n said boloh uu

zochin
zochin

Bolovsrol bolj bna harin eruul mend yun Bolormaa ve Munkhsaihan ni deer

Зочин
Зочин

Сү , MCS ийн талын нэг хүн байна.

Зочин
Зочин

Дандаа хулгайч луйварчид байх шивдээ. Энэ засаг удахгүй

Их мэдэгч
Их мэдэгч

Ч.Номин чинь Л.Энх-Амгалангийн үеэлийн охин буюу Гацууртын Чинбатын охин. Энх-Амгалан, Чинбат хоёр үеэлүүд гэсэн үг.

Зочин
Зочин

Булгантуяа чинь эдийн засагч. Эрхийн тэнэг нь дэндсэн наад хүүхнээрээ төр самруулахаа Болиоч ээ. Монголыг хар саарал жагсаалтанд оруулсан. Наад балай хүүхнээ сайд болговол наад засаг чинь хэдхэн сарын л нүүр үзнэ.

Иргэн
Иргэн

Мөнхсайхан л биш шүү.
Түүний өвчний араас хөөх буруу тактикын уршгаар халдвар хяналтнаас гараад ард иргэд хохирч байна.

Зочин
Зочин

Булгантуяа хэтэрхий жол байна. Риотинтотой хэлэлцээрийн ширээнд суухад наад хүн чинь ямар вэ??? энд зангараг харуулах мэргэжлийн дипломат бодлоготон ёстой хэрэгтэй цаг үе шүү дээ. Мөнх-Оргил шиг хүн хэрэгтэй.. Булгантуяаг бас хятадууд тавьж байна уу. Цогтбаатар Энхтайван нар шиг.
Саран авхай одоо болиоч ээ, нийгмийн менежмент хийх боловсрол, чадвар, дадлага ёстой байхгүй шүү Хүрэлсүх энэ авгайгаа одоо болиулаач ээ Ариунзая Номин ёстой зөв шүү

хулан
хулан

Булгантуяаг дэмжиж байна сайдын мэдлэгтэй чадварлаг боловсролтой гишүүн. Монголд зүүдэнд ч оромгүй инээдтэй хошин драмууд явсаар л энэ тавилт хэзээ дуусах вэ. Сайдуудаасаа ичих үе ирлээ монголчууд

Зочин
Зочин

Авилга авдаггүй бол 8-р анги төгссөн хүн ч байсан болно. Хулгайч нар бол Оксфорд, Харвард төгсөөд ч нэмэргүй.

Зочин
Зочин

ЭМ сайд Болормаа гэж Сү.Батболдын хүн байна даа Бусад нь ч дүүрч

Зочин
Зочин

Сү ийн фракцид заавал суудал өгөх албагүй ш дээ. Ард түмэн хүрэлсүхийг тайван ажлаа хийг гэж сонголт хийгээд л нам нэгт нөхдүүд хавчуулагдсан болохоос Энх-амгалан энэ тэр илүү байна. Ганц ажлаа сайн хийсэн Мөнхсайханыг хасчихдаг нь яаж байгаа юм???

Холбоотой мэдээ

Back to top button