УЛС ТӨР

Нью-Йоркийн шүүхийн сонсголд очсон Сү.Батболдын материалыг ухсан тэмдэглэл

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

Бүгдийн анхаарал татавч хэн ч учрыг нь ойлгохгүй, ухаж үзэхэээс залхуураад, тал талд өөрсдийн өнцгөөр “сэвээд” байгаа Сү.Батболдын Нью-Иоркийн шүүхийн сайт дээрх хэргийн материалыг хоёр цаг сууж ухаж үзлээ. Нийт 1490 хуудас материал өгсөн гэж Сү.Батболдыг буруутгагчид мэдэгдсэн ч энд буй шүүхийн протоколд дурдсанаар бүр ч их буюу 202 төрлийн 2 фут (61 см буюу давхарлаад өрөхөд 10 боодол бичгийн цаас буюу 5000 хуудас) материал байгаа бололтой юм. Үүнээс хамгийн гол пойнтуудыг нь сонирхож, та бүгдтэй хуваалцахыг хүслээ. Энд аль ч талын эрх ашгийг бариагүй бөгөөд яг юу болоод байгааг л ойлгохыг хичээсэн юм. Америкийн шүүхийн бүх материал сонирхохыг хүссэн бүгдэд нээлттэй байдаг нь атаархмаар. Бүх баримтууд, цаг нартай, дараалалтай оруулсан нь биширмээр юм. 

За ЛИНК дээр дарахад хамгийн түрүүнд ийм нүүр гарч ирнэ. # тэмдгийн доор материалуудын дугаар байгаа бөгөөд 1 –  202 хүртэл дугаарласан байна (эд нарыг нь давхарлаж өрөхөд 61 см бололтой).

Баримт: №1

Бүх материалын, бүх хуудасны дээд талд New York -ын дээд шүүхийн ийм хөмсөг тавьсан байна. Үүнийг хүссэн хэн нь ч уншиж болно, ямар ч нууц зүйлгүй.

Үнэндээ ихэнх баримт нь сонирхолгүй, албаны зүйлс ажээ. Харин хамгийн түрүүнд хамгийн сонирхол татсан нэг баримт олдсон нь “Маш нууц П-02” гэсэн Монголын тамгатай, 250 сая долларын хохирол барагдуулах 24 хуудас Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл гараад ирлээ шүү (англи, монгол аль аль хувилбар нь байна).

Хоёр зүйлийг ойлгосонгүй, нэгдүгээрт Сү.Батболд улсад 250 сая долларын хохирол учруулсан бол үүнийг яагаад Эрүүгийн хуулиар биш Иргэний хуулиар нэхэмжлэл үүсгэсэн юм бол? Төрд, төрийн алба хаагчийн учруулсан хохирлыг яагаад Иргэн хоорондын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгчихөв? Нэхэмжлэл гаргасан Нийслэлийн Прукорорын газрын ерөнхий прукорорын орлогч Ц.Насанбат гэжээ. Энэ хүнээс асуух ёстой байх.

Хоёрдугаарт, сэтгүүлчдээс нуугаад, олон нийтээс нуугаад “Маш нууц П-02” гэж нэхэмжлэлийн хуудас бүр дээр хөмсөг тавьсан, маш нууц материал яагаад ингээд л гадаадын шүүхийн сайт дээр нийтэд ил тавигддаг юм бол? Эсвэл нуугаад байх юмгүй, эсвэл нуухаас аргагүй санаа зовмоор эд үү?

Баримт: №2

За тэгээд өнөө баримтуудыг цааш нь нэг нэгээр нь сонирхож үзлээ, таануус ч бас үзээрэй. Ихэнх нь үнэхээр уншихаас залхуу хүрмээр албан баримтууд. Харин дурын монгол хүн ойлгож болохоор хэд хэдэн баримт бас байнаа. Жишээ нь Оюутолгойн бүх гэрээ, Сү.Батболдын АТГ-д гаргаж өгсөн он оны хөрөнгө орлогын мэдүүлэг, Монголын хэвлэлд гарсан шар мэдээнүүд, Оюутолгойн нээлтийн ажиллагааны зураг хөрөг тууж явах юм. Америкийн шүүхэд хэрэгтэй хэрэггүй, хамаг юмыг хамж багцлаад л өгчихдөг юм байх даа.

Жишээ нь шүүхэд өгсөн баримтууд дунд Сүх жанжны үр хойч хэмээн өөрийгөө зарладаг Эгийн голын цахилгаан станцыг эсэргүүцэн тэмцэгч, Оюу толгойг эсэргүүцэгч, Багануурын ДЦС -г эсэргүүцэгч ер нь Монголын бүх л том төслүүдийг эсэргүүцэгч Д.Сүхгэрэлийн “Төрийн бус байгууллагын гаргасан лут “дүгнэлт” хүртэл явж байх юм. Англи орчуулгатайгаа шүү дээ. Шүүхэд өгсөн нэхэмжлэл үү? Монголын шар хэвлэлүүдийн товхимол уу? Мэдэхгүй.

Энэ хамгийн оргил хэсэг нь. Өнөөх хэдэн мянган хуудас материалын дунд Сү.Батболдын эхнэрийн талаар шар сайтын мэдээ, бүх тролл коммэнтуудтайгаа тууж явах юм. Үүнийг Нью-Йоркийн шүүхэд өгсөн гэхээр арай ч дэндүү юм уу. Маш олон хуудас баримт сэлт өгсөн болгож харагдуулах гэсэн заль мэх юм болов уу? Энэ монгол шар мэдээнүүд нь, комменттойгоо Америкийн шүүхэд үнэхээр хэрэгтэй гэж үү?

Баримт: №3

За тэгээд ийм ганган товхимолыг Америкт хэн бүрдүүлж ажилласан бэ? Гайхалтай нь 1885 онд үүсгэн байгуулагдсан 1200 гаруй хуульчтай, 160 гаруй улсын бизнест эрхзүйн туслалцаа үзүүлдэг King and Spaliding хэмээх маш том, алдартай хуулийн фирм юм байна. Үүнд эргэлзэх юм алга. Тэгэхээр энэ том фирм өөрсдөө лав Монголын шар мэдээ, Монголын эх оронч тэмцэгчдийн товхимолыг шүүхэд бүрдүүлж өгөхгүй нь лав. Монгол талаас хамаг бичиг цаасны ажлыг нугалсан  хүн байж таарна.

Тэр нь хэн байж таарах вэ гээд бодож байтал ийм нэг баримт өөрөө гараад ирлээ. Тэгэхээр Жанчивдоржийн Майзориг гэж хэн бэ?

Жанчивдоржийн Майзориг нь “ЭмДиЭс энд Хаанлекс ХХН”-ийн удирдах партнер, Монголын хуульч бөгөөд төслийн санхүүжилт, компанийн эрхзүйгээр зөвлөгөө өгдөг хүн юм байна. Яагаад энэ хүн энэ хэрэгт хамааралтай болж, Нью-Йоркийн шүүхэд баримт материал цуглуулж өгөх болсныг нь асуух эрх бол сэтгүүлчдийн ажил болов уу. 

Баримт: №4

King and Spalding хуулийн фирмийг 2 сарын хугацаанд 61 санжийн зузаантай “Сү.Батболдын эхнэрийн талаарх шар сайтын мэдээ” хүртэл багтсан, бантан шиг материал дээр ажиллуулахад маш их мөнгө шаардагдана. АНУ-ын өндөр хөлстэй хуулийн фирмийн үнэлгээгээр бол цагаар тооцвол 600 мянган доллар орчим болохоор байна. Энэ их төлбөр мөнгө хамгийн гол нь хаанаас гарсан бэ? Нью-Йоркийн дээд шүүх дээр нэр нь байнга дурдагдаад байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ТӨҮГ, ‘’Эрдэнэс Оюу толгой’’ ХХК нар нэхэмжлэл гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Харин Нью-Йоркийн шүүх хурлын протоколоос харахад шүүгч өмгөөлөгч ноён Бергерээс “Монгол улс нэхэмжлэл гаргасан гэдгийг хэрхэн нотлох вэ?’’ гэж асуухад өмгөөлөгч Бергер ‘’Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоос тухайн газар нь тодорхой итгэмжлэлгүйгээр төрийн нэрийн өмнөөс арга хэмжээ авах эрхтэй гэж мэдэгдсэн. Тэр мэдүүлэг бидэнд байна. Бид үүнийг Шүүхэд өгөхдөө баяртай байх болно” /албан орчуулга биш/ гэж хариулсан байна. Тэгэхээр King and Spalding-ийн төлбөрийг хэн төлсөн болох вэ? Монгол улсын прокурорын газрын орлогч дарга уу? Хэргийн материалд туслалцаа үзүүлсэн Ж.Майзориг уу? Эсвэл өөр нэг нууц хүн байгаа юу? Харин нэхэмжлэгчийн өөрийгөө төлөөлж болно гэх итгэмжлэл болон баримтыг харин хайгаад олсонгүй ээ.

Өмгөөлөгчийн ярианд дурдагдсан прокурорын орлогч дарга нь маш нууцын зэрэглэлээр Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд ‘’хэрэг боосон’’ Ц.Насанбат мөн үү? Хэрвээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой компани гэсэн эдгээр байгууллага нь 250 сая ам.долларын нэхэмжлэл гаргаагүй, эдгээр материалыг бэлдэж явуулаагүй, King and Spalding хуулийн фирмийг хөлсөлж итгэлжлэл явуулаагүй юм бол Монгол улсын прокурорын орлогч дарга эндээс хэргийг явуулсан гэсэн үг үү гэсэн асуулт урган гарч байна.    

Баримт: №5

Шүүхийн сонсголын протоколд:

За тэгээд товчхондоо базаад харахад 2020/12/02 -нд эхний шүүхийн сонсгол болж 61 см зузаан материалын талаар хэлэлцэж, 2021/01/06 -нд товлож, тэгсэнээ дараа нь дахиад хойшлуулж 2021/01/22 болгожээ.

Шүүхийн сонсголын 37 нүүр протоколоос харвал шүүгч энэ нэхэмжлэл маш олон тодорхойгүй асуудалтай, харьяалалд орохгүй учир нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна, 2-4 фут /61 см орчим зузаан/ бичиг баримт шаардлагаггүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Ингэж байтал ЗГ огцрох  улс төр явангуут нэхэмжлэгч талын хүсэлтээр 2021/01/19 -нд нэхэмжлэлээ буцаан татжээ. Харин яагаад буцааж татсан дээр тал талд сандралдаж, УИХ гишүүн, Хууль зүйн сайд сандарч, муухай харагдахгүйн тулд “Хэргийг буцааж шүүхэд нь өгсөн” тухай албан бичиг гаргаад байна.

Эцэст нь King and Spalding хуулийн фирм нь нэхэмжлэл гомдлоо 2021 оны нэгдүгээр сард буцааж татсан байгаа юм. Үндсэндээ шүүх хурал ч болоогүй, шүүхээр хэлэлцэх асуудал мөн эсэхийг хэлэлцсэн шүүхийн сонсгол л болсон бололтой юм. Цаашид юу болохыг бүгдээрээ энэ линкээрээ ороод харж л сууцгаая даа. Хуульч, сэтгүүлч нар өөрсдийн ойлгоогүй тодорхойгүй олон асуултын хариултыг энэ сайтаас нь ороод харчихаар юм байна. Миний бие зөвхөн болж байгаа үйл явдлын эх сурвалжийг өөрийн мэдлэгээр судалсан учир дээр мэдээлэлд мэргэжлийн хэллэг дээр орчуулгын алдаа эндэгдэл гарсан бол уучлал хүсье.

Г.Ган-Эрдэнэ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

25 Сэтгэгдэл

  1. Ийм л мангар юм шүүхэд аваачиж өгчхөөд энд сэрээд байгаа ул######а. Болоогүй ээ Женкогоос их юм гарна

  2. Ямар ч байсан Сүг.Батболд бажигадсандаа бараг л зүрх нь ххачих болов уу гэмээр царайтай яваад байсан. Сүртэй юм болоогүй л юм байна шдээ Баагий.Гэхдээ зүгээрээ монгол хулгайд баялгаа ####дсан нь үнэн,Сүг.Батболд хулгайлсан нь үнэн юм хойно нэг өдөр хулгайчийг хуулийн өмнө суулгах нь дамжиггүй.Гадаадад гаргаж офшорт булсан мөнгийг монголчууд буцааж авах нь дамжиггүй гэж найдаж байгаа даа.

  3. Хайран доллар ийм юманд хуулийн зард#### гаргаад явж бөйх ч гэж, цаад захи####агч нь үнэхээр сул баяжсан рэкэтчин болох нь батлагдлаа

  4. 600000 долларыг баттулга төлнө. хар тамхичин хүүтэйгээ шоронд орохоос айгаад улсын мөнгөөр иргэдэд итгүүлэх хор найруулж явна. 17 чингэлэг шиг хулхидуулна даа та нар

  5. майзориг гж жудочин нөхөр юм бишүү. дон женокын зохиол америк авч хэлэлцлээ юу зүгээр л сенсаци

  6. Энэ зөвхөн захи####гат сэтгүшлчийн хөлсний ажлынх нь нэг өнцөг. Ингэж өөрсдийгөө төлбөрт юм бичүүлж байснаас шүүхэд л үнэн худлаа шүүлгэх хэрэгтэй. Бүүр нээлттэйгээр шүү.

  7. Гахэрдэнэээ, та хэргийг унших гэж орлдсон ч огт ойлгоогүй бн. Англиар бичсэниыг Ш#### бурууу орчуулсан бна. Тэр шарлуулсан хэсгээ хар дааа!!! Ийм тэнэг юмыг зүгээр уучилдгүй юм!!! Чи Худ#### зүйл бичсэндэээ тайлбар гарга!!!

  8. Ээ хөөрхийс ямар нэг аргаар бантан хутгах оролдлого. Үүнийг нийт масс ойлгох ухамсаргүй нь хамгийн харамс####тай

  9. Сү солонгос нөхөртэй нийлж авилга болон Эрдэнэтийн зэсийн наймааны мөнгөөр дэлхийн өнцөг бүрт офшар компани байгуулж түүгээрээ мөнгөө угааж олон үл хөдлөх хөрөнгө,бүхэл ар#### хүртэл авсаныг нь олон баримтаар прокурор нотолжээ.Тэрбээр харин тухайн хөрөнгө байгаа улс орнуудын шүүхэд хандахдаа процедурын ####даа гаргасан байж болох юм.Харин эрүүгийн биш иргэний хэрэг үүсгэж процесс явуулсан нь ИХ-ын гишүүний х####дашгүй байд#### нөлөөлсөн байх магадл####тай.Энэ хэрэг цааш явах ёстой.

  10. Сандраад бантан хутгах гээд мѳнгѳѳ цацаж байна даа х.улгайч нар. Тийм шар сонины матери#### эмхэлж цэгцлээд авчихсан бол Нью-Иоркийн дээд шүүхтэйгээ зарг####д. Тэр ч арчаагүй б####ай б####ай мѳнгѳний шүүх бололтой ккк.

  11. Deeguur baigaa nuxduud xen durtai ni iim yum bicheed iim utgagui medeelel bicheed gadaadin shyyx ruu uguud baival butexgui. Tegeed nuguu buun jagsaal, tsuglaand turhirch baidag. Aimar xymyys shyy. Ard urged ni xashaa ch yum be dee.

  12. Захын нэг сэтгүүлч судлаад дүгнэлт хийгээд байгаа юмуу базарваань гэж. Тэгвэл та цааш нь лавшруулаад энд тэнд байгаа хөрөнгө энэ тэрийг нь ухаад гаргаад ирэлдэ. Тэгвэл Монголчууд их баярланадаа танд.

  13. 100 компани үл хөдлөх хөрөнгө эд нар юу болчихов хөө. Батболд т####д л бичсэн нөхөр шив дээ.

  14. Энэ удаа Та өөрөө судлах нь зөв байх. Хүний бичсэний дор ингэж дураараа бас бичихгүй ээ. Болдоггүйн.

  15. Энэ хулгайч Сүг.Батболдод монголд эрүү үүсгээд ш####гаж яагаад брлдоггүй юм.Бүхэл бүтэн ####тны орд 50 тн ####тыг гадныхантай нийлээд цус####чихсан хулгайч шүү.МАН хулгайч Сүг.Батболдын атганд орчихсон хөдөлж чаддаггүй юм бол ард түмнээс ахиад дэмжлэг авахгүй .Энэ Сүг.Жинхэнэ ороолон шимнус шиг амьтан байна.Гөлөн гөлөн гээд доогуур харж байгаад гэмгүй царайлаад хор найруулаад байх юм.Сүг энэ их баялгийг хулгайлж яах гээд байгаа хүн бэ.Эртний фараонууд шиг үхэхдээ өөртөө болон эхнэр хүүхдүүддээ цац суврага босгож ####тан авс хийлгэх гээд байгаа юм уу.Ёстой дийлдэхгүй шун####тай сүг юм даа.

  16. Нөгөө босоо ганбаа 1 р сарын 31 нд г#### гарч г####ав юүлнэ гээд байсан шүүхийн асууд#### , ОТ тинтотой ямарч хамаагүй юм байна шүүдээ , хуулийн компанд нэхэмжлэлийн төлбөр төлсөн этгээд хорчин хутгуур байна , жил болгон шинэ кино үзүүлдэг хүн байгаа даа

  17. Өөрийнх нь хамаг хөрөнгө оффшор ил болоод эхлэнгүүт сандарсан Женко хулгайчийн л хийсэн ажил байна даа .Бас нэг хулгайч луйварчин хөлсөлж. Мөн их өш хонзон хорон санаа шүү.

  18. Ган-Эрдэнэ үнэлэлт дүгнэлт хийж чадахгүй байж юун завтай юм. Нэг т####ыг нь барьсан байж магадгүй ч юм үиг байна даа.

  19. Отгонтуяа чинь Сү-г бас өмнөх авгайгаас нь с####гаж суусан. Гэр бүлийн т####аар тогтворгүй, ######## бөөрний асууд####тай хүмүүс бидний толгой дээр сууж байна. Энэ б####ай авгайгийн дүү Аср####т гэж Га####ийн дарга бас явд####тай шүү!!!

  20. Сүг.Батболдын хошногыг ухаж хоёр төмсөгийг нь суг####сан ч багадна.Хулгай нь энд тэнд илэрчихээд л байгаа юм байна шүү дээ.Монголын төр засаг хууль шүүх нь энэ Сүг мэтийн юмны атганд ороод хөдлөхгүй байгаа учраас л Сүг оодорч байна.Олон улсад нэхэх эзэнгүй болгож аваад Сүг их байнаа.Монгол хүн бүр энэ асуудлыг сонирхож ирээдүйдээ санаа зовох хэрэгтэй.МАН хамга####аад байдаг юм бол Сүг-ийг тэр МАН-тайгий хамт арчих хэрэгтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button