Нийгмийн

Согтуу жолоочийн буруугаас гурван явган зорчигч бэртжээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 483 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 310 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас, нийслэлд 16 хүн бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 3-ны 06.30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, 2-р баг “Нарстайн ам” гэх газар засмал замд "Hyundai Mighty ”   загварын автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л амь хохирсон. Мөн энэ сарын 4-ний 09.20 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын “Цомог” гэх газар засмал замд "Mitsubishu minicab загва ” рын автомашин онхолдож, жолооч Б амиа алджээ.

Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 70 жолооч илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуу жолоочийн буруугаас гурван явган зорчигч бэртсэн байна.

Эхний хагас жилийн байдлаар, онхолдсон осол 461 бүртгэгдэж 185 хүний амь нас хохиржээ. Эдгээр олсын 410 буюу 88.9 хувь нь орон нутгийн замд гарсан байна. Дээрх ослын шалтгааныг судлан үзэхэд, хурт хэтрүүлсэн, гүйцэт түрүүлэх үйлдэл буруу, гэрэл шилжүүлээгүй, согтуугаар жолоо барьсан зэрэг нөхцөл байдал дийлэнхийг нь эзэлжээ.

Эх сурвалж: ТЦА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button