НИЙГЭМ

Дөрвөн хүүхэд эндэхэд хүргэсэн “Хан талст” компанийн захиралд яллах дүгнэлт үйлджээ

2020 оны 5 дугаар сарын 27-нд Баянзүрх дүүрэгт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо дөрвөн хүүхэд тогтоол усанд осолдож  харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал Дэнжийн 1000-д амьдардаг 8-12 насны 10 хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын тогтоол усанд сэлж тоглож байтал дөрвөн хүүхэд нь эндсэн юм.

Тэгвэл уг хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газар хяналт тавьж, 2020 оны 12 дугаар сард “Хан талст” компанийн захиралд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Хэрэг одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button