Нийгмийн

427 сая төгрөгийн үнэ хүрсэн 0001 УАР дугаар зарагджээ

"Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын гэгдэх дугааруудыг дуудлага худалдаа зарлан худалддаг болоод буй. Дуудлага худалдааг цахимаар зохион байгуулах ба хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилж, нэг өдөрт 20 дугаарыг үнэ дуудах юм.

Тэгвэл эхний өдрийн дуудлага худалдаагаар 0001 УАР дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрсэн. Гэхдээ тухайн иргэн 24 цагийн дотор төлбөрөө хийгээгүй тул зарагдалгүй үлдсэн юм.

Харин АТҮТ-ийн мэдээллийн сангаас харвал тус дугаар “Зарагдсан” статустай болж өөрчлөгджээ. 427 сая төгрөгийн үнэ хүрч дуудагдсан 0001 УАР дугаарыг үнэ дуудсанаас хойш 24 цаг өнгөрсний дараа ийн худалдаж авчээ. Харин анхны 427 сая төгрөгийн үнэ хэлсэн хүн иргэн худалдаж авсан эсэх нь тодорхойгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Няхуур ажиглагч
Няхуур ажиглагч
2021-02-26 12:25

50 мянгаар авсан гэнээ.

Холбоотой мэдээ

Back to top button