НИЙГЭМ
“Иргэд халдварыг хумьсан мэт ташаа ойлгож, маскаа эрүүндээ зүүгээд золгож явна”

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Үүгээр сүүлийн 24 цагийн хугацаанд 32 халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Мөн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Сүүлийн үед ойрын болон хоёрдогч хавьтлуудын тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Энэ бол халдвар тархах өндөр эрсдэл байсаар байгааг илтгэж байгаа хэрэг.
Хатуу хөл хорио суларсан өчигдрийн өдөр ажиглалт хийхэд иргэд маш их гадуур явж, бөөгнөрөл үүсгэж байна. Халдварыг хумьчихсан мэтээр ташаа ойлгож байна. Амны хаалтаа буруу зүүж, хамраа цухуйлгаж, эрүүндээ тохчхоод маш их золгож явж байна” хэмээн сэрэмжлүүллээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erguu Sumtaibuzar l ooriigoo doviilgoj tarhaltiig humisan geed baigaa shuu dee.
Ээдээ энэ УБ-чууд уу...Эргүү эргүү гхэд арай л юм...Өнөөдөриин 32 маргааш хэд дахин нэмэгдэх блдоо...