НИЙГЭМ

Халдвартай иргэн тусгаарлалтаас дур мэдэн гарсан нэг бус тохиолдол гарчээ

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр сүүлийн 24 цагийн хугацаанд 32 халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Мөн сэтгүүлч халдвартай иргэд тусгаарлалтаас гарч явсан тохиолдол гарсан, үүнд ямар хариуцлага тооцох вэ гэж асуув. Асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Халдвартай иргэн голомттой бүсээс, тусгаарлагдах хоногтоо гарч явсан, гэрээсээ гарсан зэрэг тохиолдлууд гарсан. Үүн дээр харьяа байгууллагууд нь зөрчлийн хуулиар арга хэмжээ авах зэргээр хариуцлага тооцоод явж байгаа” хэмээн тайлбар өгсөн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button