ДЭЛХИЙ

Тайгер Вудс мэс засал хийлгэсний дараа ухаан оржээ

Алдарт гольфын тамирчин Тайгер Вудс Калифорни мужийн Лос Анжелес хошуунд осолд орж хөлдөө хүнд бэртэл авсан. Түүний баруун шилбэний шаант болон тахилзуур яс хугарсныг саваагаар холбожээ. Вудсын хөлний тавхай болон шагайн дахь гэмтлийг зүү, шураг ашиглан тогтоосон байна. Тэрбээр мэс заслын дараа сэргэжээ.

Лос Анжелес хошууны Шерифийн хэлтэсийн Карлос Гонзалесын хэлснээр осол “Rolling Hill Estates” болон “Rancho Palos Verdes”-ийн хил дээр болсон бөгөөд Вудс амьд үлдсэн нь маш азтай хэрэг хэмээсэн байна. Тус газар налуу мөн эргэлт ихтэй учир осол болох нь их байдаг ажээ.

Вудсын хамгийн сайн найзуудын нэг дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг тамирчин Жастин Томас түүнд санаа зовж байгаагаа илэрхийлж “Түүнийг зүгээр байгаасай гэж найдаж байна” хэмээсэн юм.

Тайгер Вудс өмнө нь 2009 оны арван нэгдүгээр сард авто осолд орж байжээ. Тэрбээр 2013 онд таван удаа мэргэжлийн тэмцээнд оролцон ялсан боловч тэр цагаас хойш дөрвөн жилийн турш нурууны өвчин болон хэд хэдэн мэс засалд орсны улмаас 24 удаа л тэмцээнд оролцсон юм. Вудс нэгдүгээр сард тав дахь удаагаа нурууны хагалгаанд орсныхоо дараа ирэх дөрөвдүгээр сард болох тэмцээнд оролцохыг хүсэж байгаагаа илэрхийлж байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button