ДЭЛХИЙ

Австрали улс “Google” “Facebook” компаниуд төлбөр төлөх хуулийг баталлаа

Пүрэв гарагт (2021.02.25) Австрали улсын Парламент “Google” болон “Facebook” гэх мэт компаниудыг хэвлэл мэдээллийн сайтуудын нийтлэлийг платформ дээрээ ашигласны хариуд мөнгө төлөх хуулийг баталжээ. Хэрвээ компаниуд тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийж чадахгүй бол Австралийн Засгийн газар хуулийн дагуу төлбөрийн хэмжээг шийдэх аж.

Тус хуулийн талаар мэдээ гарч эхлэхэд “Facebook” компани Австраличуудыг өөрсдийн платформоос хориглосон билээ. Мөн “Google” өөрсдийн хайлтын системын үйлчилгээг үзүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан. Үүний дараа Австрали улсын Засгийн газар болон “Facebook” компани хэлэлцсэний үр дүнд тус хуульд өөрчлөлт орох болсон юм. Өөрчилсөн хуулиар технологийн томоохон компаниуд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай амжиж гэрээ хийх хугацааг ихэсгэсэн байна. Мөн “Facebook” болон “Google” компаниудыг Австралийн мэдээллийн салбарт чухал хувь нэмэр оруулсан гэж үзвэл тэдгээр компаниудыг тус улсын Засгийн газар арбитрын явцаас чөлөөлөх эрхтэй болсон аж.

“Google” компани “News Corp” гэх мэт хэд хэдэн мэдээ нийтлэгч байгууллагуудтай гэрээ хийсэн байна. Харин “Facebook” компани “Seven West Media”, “Nine Entertainment”, “Australian Broadcasting Corp” гэх мэт байгууллагуудтай хэлэлцээр хийж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button