ХУУЛЬ

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд  “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорил ял оноосон билээ. Тэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар тэдэнд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Шүүх цагдаагүй хуульгүй оронд амьдарч бгаа юм шиг хэтэрхий муухай авир ааш гаргаж хүмүүсийг илт басамжлан доромжилж бсан да

  2. Хохино өнчин ядууг хүчиндэж дээрэлхдэг …шударга шүүгчид байдаг л юм бна хөрөнгийн хурааж хохирогч хашаанд нь бдг хүмүүст хувааж өгмөөр юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button