НИЙГЭМ

Сураггүй болсон сэтгэцийн эмгэгтэй иргэнийг олжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн 2 дугаар гудамжинд оршин суудаг сэтгэцийн эмгэгтэй 61 настай иргэн Б хоёрдугаар сарын-27-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар хоёрдугаар сарын 27-ны өдрийн 00:58 цагт тус сумын Урт багийн “Сүүж” гэдэг газар / гэрээс нь 8 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button