ДЭЛХИЙ

Францын экс Ерөнхийлөгч Саркози авилгын хэрэгт буруутгагджээ

Даваа гарагт (2021.03.01) Франц улсын экс Ерөнхийлөгч Николас Саркозки авилгын хэрэгт буруутгагдан гурван жилийн хорих ял сонссон байна. Түүнийг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилттэй холбоотой хэргээр мөрдөн шалгаж байсан аж. Саркозки шүүгчид хахууль өгөн тус мөрдөн байцаалттай холбоо бүхий нууц баримтуудыг авахаар оролдсон юм.

Тухайлбал тэрбээр 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа ашиглахаар L’Oreal компанийн өв залгамжлагч Лилиан Беттанкуртээс хууль бус мөнгөн төлбөр авсан хэргээр шалгагдаж байжээ. Прокурорууд ноён Саркозкиг тус хэрэгтэй холбоо бүхий нууц мэдээллийг хэргийн шүүгчээс хахуульдаж авах гэж оролдсон хэмээн буруутгасан байна.

66 настай тэрбээр авилга өгөх гэж оролдоогүй хэмээн үгүйсгэсэн бөгөөд шоронд ял эдлэхгүй байж магадгүй юм. Түүний хорих ялаас хоёр жилийг нь түдгэлзүүлээд үлдсэн нэг жилийг хэргийн шүүгч ноён Саркозкид электрон бугуйвч зүүлгэн шоронгоос гадна өнгөрүүлэхийг зөвшөөрч болно гэсэн байна.

Николас Саркозки 2007-оос 2012 оны хооронд Франц улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрбээр улс төрөөс гарсан ч нэр нөлөө ихтэй байдаг аж. Саркозкид давж заалдах эрх бүхий арван өдөр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button