НИЙГЭМ

Дэлгүүрийн хогийн саванд хүүхдээ хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял төлөвлөжээ

Өнгөрөгч оны аравдугаар сарын 1-ны 14:00-15:00 цагийн үед “Circle K” дэлгүүрийн Ард кино театрт байрлах салбарын угаалгын өрөөний хогийн савнаас 1100 кг жинтэй дутуу төрсөн амьд нярай олдсоныг бид өмнө мэдээлсэн. Хүүхдийг ЭХЭМҮТ-д  сэхээн амьдруулах тасагт эмчилж байсан ч, биеийн байдал сайжрахгүй байсаар нас барсан билээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж, талийгаач хүүхдийн эхэд 18 жилийн хорих ял төлөвлөсөн тухай хэвлэлд мэдээлжээ.

Хэргийг эргэн сануулахад тус дэлгүүрийн ажилчид:

“Тухайн үйлчлүүлэгч манай төвөөр үйлчлүүлж, худалдан авалт хийсэн. Хүүхдийн чимээг сонсоод анх үхэж байгаа муур гэж бодтол нялх хүүхэд уйлж байсан. Тэгээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Дэлгүүрийн камер шүүлгэхэд хүүхдийг хаясан байж болзошгүй эх хөлөө чирээд алхаж байсан. Хүүхдийг доош нь харуулан хогийн саванд хийгээд дээрээс нь кофены шаар асгасан байсан” гэсэн билээ.

Улаанбаатар хотод ажил хийдэг 22 настай эмэгтэй цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хүүхэд төрөх гэж байгааг мэдээгүй, амьд байгааг нь ч мэдээгүй” хэмээсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. uchir shaltgaaniig todruulj, hamt hariutslaga huleeh huniig ilruuleh, shorond bish emnelegt hevtuulj bolno shu de. ulsiin omchiig ter bumaar idej luivar hiij bga humuus n 2-5 jil avch baidag. shudraga yos huneleg setgel gej yum bna u. yadarsan zovson hund ene shuuh, prokroor yamar hargis handaj bna.

  2. Хуцна биз юун яллах бүр 18 жил шүү ккккк харинч наад бүсгүйгээ сэтгэл заслын эмчилгээ хийлгэж амьдр####д ахин хөл ####дахгүй сэтгэл хямрахгүй болоход нь тус####

  3. хатуу арга хэмжээ ав гээд чарл####даад бдаг хатуу арга хэмжээ авах гэхээр есөн шидийн юм ярих юмаа миний бодлоор доривтой арга хэмжээ авч байж дараа дараагын гарах үйлдэлийг таслан зогсоох бх 22нас гэдэг одоо үед тийм ч учираа мэдэхгүй нялх нас биш бх унтаж хэвтэж чадсан бол хариуцлагтай бай эр эмгүй бүгд!!!!!

  4. Ийм тохиолдолд эмэгтэйчүүд хохирч хариуцлага хүлээдэг,эрчүүд усанд хаясан чулуу шиг ####га болж гэмгүй цэвэр үлддэг. Эрчүүдийг нь олж хариуцлага тооцдог за####т хуулиндаа оруулах хэрэгтэй. ЭМЭГТЭЙЧҮҮД ГАНЦААРАА БАЙЖ БАЙГААД ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ УУ?!!! Хуулийн за####таа эргэж хармаар…

  5. Аймгийн нэгэн агентлагийн дарга авгай ####бан туша####д байхын тулд олон ч эртэй хөгшин з####уу өвгөн голохгүй яв####даж бэлгийн замын өвчин ч тарааж байс гээд л жилдээ 2-3 үр хөндүүлэх юм. Иймэрхүү хүмүүс төрийн ####бан туша####аараа х####хлаад л өнгөрөөх юм даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button